Дэлхийн хүчтэнүүд коронагийн эсрэг хамтдаа

Сурталчилгаа
Дэлхийн хүчтэнүүд коронагийн эсрэг хамтдаа

 

Дэлхий нийтийг хамраад буй цар тахалтай тэмцэх үйлсэд чөлөөт бөхийн дэлхийн шилдгүүд хүчээ нэгтгэн тэмцэж байна. 

 

Тодруулбал: Эмэгтэйчүүдийн -50 кг жинд дэлхийн чансааг тэргүүлж буй дэлхийн аваргын хошой мөнгө, Европын аваргын хошой мөнгө, хүрэл медальт Румыны Алина Вуч “Рио-2016” олимпийн наадамд өмсч байсан өмсгөл, борцовкоо дуудлага худалдаагаар борлуулж олсон мөнгөө коронавирусийн эсрэг тэмцэлд туслахаар шийдсэн байна. Олон нийтийн сүлжээгээр дуудлага худалдаа хийх түүний санаачлагыг дэмжин тус улсын тамирчдаас "Бээжин-2008" олимпийн аварга жүдоч Алина Думитру, хөлбөмбөгч Госмин Гарлеону нар үнэт зүйлсээ дуудлага худалдаагаар зарж олсон мөнгөө эмнэлэгт хандивлахаар нэгдээд байна.

Мөн түүнчлэн чөлөөт бөхийн олимп, дэлхийн аварга Сослан Рамонов, дэлхийн хошой аварга Заурбек Сидаков, дэлхийн аварга Хетик Цаболов гээд Хойд Осетийн бөхчүүд цар тахлын үед буяны үйл ажиллагаанд сайн дураараа нэгдэж нутгийнхаа орлого багатай иргэдэд маск, ариутгалын хэрэгсэл болон хоол хүнсийг өөрийн биеэр тараан өгчээ. З.Сидаков “Бид сайн үйлсийн аянд хувь нэмрээ оруулахаар шийдсэн. Бүгд хамтдаа нэг сэтгэл, зорилготой байж чадвал бүх өвчин, бэрхшээлийг даван туулж чадна” хэмээн дурджээ.
Сослан Рамонов аварга олон нийтийн сүлжээгээр "Энэ хүнд хэцүү цаг үед гэр бүлийнхэнтэйгээ илүү их цагийг өнгөрөөж, ном унших, спортоор хичээллэн өөрийгөө хөгжүүлэхээс гадна хайртай хүмүүстэй илүү санаа тавих хэрэгтэй" хэмээн уриалсан байна.   


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0