Жүдо бөхийн төрлөөр олимпийн наадамд медаль хүртсэн домогт бөхчүүдээ цувралаар танилцуулж байна.
Монголын жүдочид зуны олимпийн наадмаас нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль буюу нийт найман медаль хүртээд байна.
Монголын жүдочдоос хамгийн анхны олимпийн медалийг хүртсэн Ардын багш, МУГТ Ц.Дамдин, МУГТ Р.Даваадалай нарын тухай нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.
Атлантагийн олимпоос Монголын цорын ганц медалийг хүртсэн Д.Нармандахын барилдааны бичлэг болон нийтлэлийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
2004 оны Афины олимпийн наадмаас мөн л монголын цорын ганц медалийг хүртсэн МУГТ Х.Цагаанбаатарын медалийн төлөөх барилдааныг ЭНД дарж үзнэ үү.
2008 оны Бээжингийн олимпийн наадамд Монгол улс түүхэндээ анх удаа олимпийн аваргуудаа өлгийдөн авсан билээ. Тус олимпод манай улсаас жүдо бөхийн эрэгтэй тав, эмэгтэй тав, нийт 10 тамирчин хүч үзсэнээс эрэгтэйчүүдийн -100 кг жинд Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр аварга урамтай сайхан барилдан олимпийн аварга болсон билээ.
Н.Түвшинбаяр аварга эхний тойрогт олимп, дэлхийн аварга Японы алдарт Кейжи Сузукиг цэвэр ялж олныг шуугиуллаа.
Улмаар шөвгийн 16-д Европын хошой хүрэл медальт Германы Б.Бехрлаг ялж медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Хүрэл медалийн төлөө олимп, дэлхийн мөнгөн медальт БНСУ-ын Жан Сун Хог ялснаар хүрэл медалийн болзол хангасан юм.
Хагас шигшээд дэлхийн аваргын хүрэл медальт Азербайжаны М.Мовлудтай барилдлаа. Тус барилдаанаас өмнө Н.Түвшинбаяр аварга Азербайжаны бөхтэй хоёр удаа таарахдаа ялж байсан тул энэ удаад ч мөн төвөггүйхэн ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Аваргын алтан медалийн төлөө Ази тивийн хошой аварга Казахстаны З.Ашхаттай барилдан ялснаар Монгол улсаас анхны олимпийн аварга төрлөө.