Монгол ширэн бээлийтнүүд ДАШТ-ээс 11 медаль хүртээд байна

Сурталчилгаа
Монгол ширэн бээлийтнүүд ДАШТ-ээс 11 медаль хүртээд байна

 

 

Манай өмнөх дугаарт:

МУГТ Э.Бадар-Ууган олимпийн наадмын алтан медаль хүртсэн тулаан болон 1988 онд МУГТ Н.Энхбат, 1992 онд МУГТ Н.Баярсайхан, 2008 онд МУГТ Д.Сэрдамба нарын олимпийн наадамд тулалдсан тулаануудыг бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

2012 оны Лондонгийн олимпийн наадамд мөнгөн медаль хүртсэн МУГТ Н.Төгсцогтын тулаануудын бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.  

2012 оны Лондонгийн Олимпийн наадамд 30 настайдаа зодоглон хүрэл медаль хүртсэн МУГТ У.Мөнх-Эрдэнийн тулаануудыг ЭНД дарж үзнэ үү. 

2016 оны Риогийн олимпийн наадамд хүрэл медаль хүртсэн МУГТ Д.Отгондалайгийн бүх тулааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдрөөс манай сайт сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медаль хүртсэн аваргуудаа цувралаар танилцуулах юм. Сонирхогчдын боксын ДАШТ анх 1974 онд Куба улсад зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй ба манай улс одоогийн байдлаар нэг алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль буюу нийт 11 медаль хүртээд байна. 

Монголын ширэн бээлийтнүүдээс анх 1982 оны Мюнхений ДАШТ-д МУГТ Р.Отгонбаяр мөнгөн медаль хүртэж байлаа. Энэ цагаас хойш дараах тамирчид ДАШТ-ээс медаль хүртсэн байна. 

  • 1993 оны ДАШТ-д МУГТ Э.Цогтжаргал хүрэл медаль хүртсэн нь тухайн ДАШТ-д медаль хүртсэн цорын ганц Ази гаралтай боксчин болж түүхэнд бичигдэж байлаа. 
  • 1997 онд МУГТ Т.Үйтүмэн мөнгөн медаль
  • 2007 онд МУГТ Э.Бадар-Ууган мөнгөн медаль
  • 2009 онд МУГТ П.Сэрдамба алт, Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна. 
  • 2011 онд П.Сэрдамба хүрэл медаль
  • 2013 онд У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль
  • 2017 онд Д.Отгондалай хүрэл медаль
  • 2019 онд Э.Цэндбаатар хүрэл медаль

Эмэгтэйчүүд 2001 оноос ДАШТ-ээ зохион байгуулж эхэлсэн ба манай улсаас анхны медалийг М.Нандинцэцэг 2018 онд хүртэж байлаа. 

Өнөөдөр бокс сонирхогчдодоо зориулан 2007 оны ДАШТ-ний финалд МУГТ Э.Бадар-Ууган ОХУ-ын С.Водопяновтой тулалдсан тулааны бичлэгийг толилуулж байна. Уг тулаан шударга бус шүүлттэй болсон юм.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0