Олимпийн наадмын үеэр бэртэл гэмтэл авсан ч тамирчин хүний тэсвэр тэвчээр, зорилгодоо үнэнч байхыг гайхамшгийг үзүүлэн олимпийн медаль хүртсэн домогт аваргуудыг танилцуулж байна.
№5 Оксана Ваюл /Уран гулгалт/
Уран гулгалтын төрлөөр Украин улсын анхны бөгөөд цорын ганц олимпийн аварга Оксана Ваюл 1994 оны Лиллехаммерийн өвлийн олимпийн наадмын бэлтгэлийн үеэр Германы тамирчин Таня Свеченкотой мөргөлдөн хүнд бэртэл авсан юм. Тэрээр гурван ч оёдол тавиулсны дээр мэдээ алдуулагч тариулан Олимпийн аварга боллоо. Оксана Ваюл 16 нас 101 хоногтой доо олимпийн аварга болсон нь тухайн үедээ хамгийн залуу олимпийн аварга болж байлаа.
№4 Грег Лоуганис /Усанд үсрэлт/
Түүнийг түүхэн дэх хамгийн хамгийн агуу шумбагч хэмээн өргөмжилдөг нь учиртай. 1988 оны Сөүлийн олимпоос зургаан сарын өмнө түүнийг ДОХ-ын вирустай тухай мэдээ тархаж бүгд түүнээс зайгаа барих болсон юм. Тэр ч бүү хэл олимпийн наадмын үеэр Грег Лоуганис толгойдоо бэртэл авч цус алдсан ч тэмцээнээ үргэлжлүүлэн Алтан медаль хүртсэн юм.
№3 Петра Маждик /Цана/
Цанын спортоор Словени улсын анхны олимп, дэлхийн медальтан Петра Маждик 2010 оны Ванкуверийн олимпийн наадмын бие халаалтын үеэр гурван метрийн гүн рүү гулсан унасан байна. Гурван хавиргаа хугалахаас гадна хугарсан хавирга нь түүний уушгийг гэмтээсэн байлаа. Гэвч тэрээр тамирчин хүний тэсвэр тэвчээр заан хүрэл медаль хүртсэн байдаг. Петра Маждик олимпийн хүрэл медалийнхаа тухай: "Энэ бол хүрэл медаль биш алмазан шигтгээ бүхий алт юм" хэмээн хэлсэн нь гарцаагүй үнэн юм.
№2 Керри Страг /Гимнастик/
1996 оны Атлантагийн олийн наадамд багийн төрөлд АНУ болон ЗХУ-ын багууд хүчтэй өрсөлдөж байлаа. АНУ-ын багийн гишүүн Керри Страг эхний оролдлогоороо шагайгаа хүнд бэртээлээ. Хэрэв тэр дахин алдвал баг нь аварга болох боломж салхинд хийсэх байсан тул тэсвэр зааж үзүүлбэрээ маш гайхалтайгаар гүйцэтгээд зогсохгүй газардахдаа нэг хөл дээрээ бууж багаа алтан медалийн тавцанд хөтөлсөн юм.
№1 Найдангийн Түвшинбаяр /Жүдо/
Жүдо бөхийн домогт тамирчин, Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр аварга 2008 оны Бээжингийн олимпийн наадамд Монгол улсын анхны олимпийн алтан медалийг хүртсэн юм. Тэрээр 2012 оны Лондонгийн олимпийн наадмын хагас шигшээ барилдаанд өвдөгөндөө хүнд бэртэл авсан тамирчин хүний тэсвэр тэвчээрийг заан үргэлжлүүлэн барилдсаар мөнгөн медаль хүртсэн юм.