"Асуудал" ихтэй Азийн залуучуудын наадам 2021 онд болох уу?
"Асуудал" ихтэй Азийн залуучуудын наадам 2021 онд болох уу?
"Асуудал" ихтэй Азийн залуучуудын наадам 2021 онд болох уу?

Азийн залуучуудын наадам нь анх 2009 онд Сингапур улсад зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй ба Азийн наадмын дараа орохуйц томоохон спортын наадам юм. Өнгөрсөн хугацаанд 45 орны мянга мянган залуу тамирчид спортын олон төрлөөр өрсөлдөж байжээ. 

  • 2009 онд Сингапур улсад 9 спортын төрлөөр 1237 тамирчин өрсөлдсөн
  • 2013 онд БНХАУ-ын Нанжин хотноо 16 спортын төрлөөр 2404 тамирчин өрсөлдсөн

Асуудал ихтэй Азийн залуучуудын наадам

2009 онд анхны залуучууд наадмын үеэр Филиппиний хөлбөмбөгийн тамирчнаас H1N1 вирус илэрч тоглолт цуцлагдах хэмжээнд хүрч, Малайз улс тамирчдаа татаж байсан түүхтэй.

Харин 2017 оны Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах эрхийг Шри Ланка улс авсан хэдий ч олимпизмын дүрэмд харшлах спортын хууль, дотоодын улс төрийн асуудлуудаасаа болж зохион байгуулах эрхээ Индонези улсад алдсан. Гэвч Индонези улс мөн л зохион байгуулж чадаагүйгээр дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Азийн залуучуудын наадам найман жилийн дараа дахин зохион байгуулагдахаар болсон юм. 

Шри Ланка улс III дахь наадмыг зохион байгуулах тугаа гардаж авсан /2013 он/

2021 оны Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах эрхийг Индонезийн хоёр дахь том хот болох Сурабаяа хот 2014 онд авсан хэдий ч бас л асуудал. 

Сурабаяа хот Азийн залуучуудын IV дэх наадмыг зохион байгуулах сурталчилгаагаа хүртэл цацаж байлаа.  

Өнгөрсөн оны эхээр Азийн олимпийн зөвлөлийн 38 дахь удаагийн чуулганаар 2021 оны Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө БНХАУ ганцаараа нэрээ дэвшүүлсэн буюу өрсөлдөгчгүйгээр эрхээ авсан. Гэвч тус шийдвэрийг гаргаж байх үед Корона вирус сураг ч үгүй байсан төдийгүй Токио 2020 олимпийн наадам хойшлох тухай хэн ч төсөөлөөгүй байсан цаг. 

Хэдхэн хоногийн өмнө Азийн олимпийн зөвлөл 2021 оны 11 дүгээр сарын 20-28 өдрүүдэд зохион байгуулах болсноо зарласан. Зуны спортын наадам бараг өвлийн улиралд зохион байгуулагдах юм байх.  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2020-03-11
124
106
131
136
98
109
0
0
113
97
0
0
Хөл бөмбөг
English Premier League
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
Spanish Primera División
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
German Bundesliga
0
0
Italian Serie A
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
UEFA Champions League
0
0
0
0