ДАШТ-ээс таван алтан медаль хүртэхдээ Лариса жирэмсэн байжээ

Сурталчилгаа
ДАШТ-ээс таван алтан медаль хүртэхдээ Лариса жирэмсэн байжээ

 

 

Бид эхний дугаартаа усанд сэлэлтийн ганцаарчилсан болон багийн төрлөөр нийт 28 медаль хүртсэн "хүн загас" Майкл Фелпсийг танилцуулсан ба уг нийтлэлийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Харин өнөөдөр олимпийн их наадамд уран гимнастикийн төрлөөр нийт 18 медаль хүртсэн ЗХУ-ын домогт тамирчин Лариса Латынина танилцуулах юм. Тэрээр 1956-1964 оны хооронд гурван олимпод оролцон есөн алт, таван мөнгө, дөрвөн хүрэл буюу нийт 18 медаль хүртсэн байна. 2008 оны Бээжингийн олимпийг хүртэл тэрээр олимпийн наадмаас бүх цаг үеийн хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар нэрлэгдэж байлаа. Түүний амжилтыг эвдсэн цорын ганц хүн бол бидний өмнөх дугаарт танилцуулсан Майкл Фелпс билээ. 

Лариса Латынина нь 1934 онд Украинд төрсөн ба түүний хүүхэд нас дайны дараах хүнд жилүүдэд өнгөрсөн байна. Л.Латынина хүүхэд ахуйдаа балетаар хичээллэдэг байсан ч Украины Херсон хот руу нүүх болсноор балетаа орхин уран сайхны гимнастикаар хичээллэх болжээ.

Тэрээр 19 насандаа буюу 1954 онд анхны олон улсын тэмцээндээ оролцсон нь Италийн Ром хотноо ДАШТ байлаа. Анхны олон улсын тэмцээн, анхны дэлхийн аваргадаа багийн төрөлд алтан медаль хүртсэн нь амжилтынх нь дөнгөж эхлэл байсан юм. Улмаар уг дэлхийн аваргаас хоёр жилийн дараа буюу 1956 онд Мелбоурнийн олимпийн наадмаас дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэн шуугиан тарилаа. 

1958 оны Москвад хотод болсон ДАШТ-ний зургаан төрөлд оролцон таван алт, нэг мөнгөн медаль хүртэхдээ тэрээр дөрвөн сартай жирэмсэн байсан аж. Тэрээр дөрвөн удаагийн дэлхийн аваргаас есөн алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байдаг бол европ тивийн аваргаас долоон алт, зураан мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. 

1966 онд тэрээр хамгийн сүүлийн дэлхийн аваргадаа оролцсоны дараа зодог тайлан ЗХУ-ын гимнастикийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах 10 жилийн хугацаандаа 1968, 1972, 1976 олимпийн их наадмуудаас ЗХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийг алтан медалийн тавцанд зогсооход зүтгэсэн байдаг.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0