Олимпийн 28 медальтай "хүн загас" мөрөөдлөө биелүүлсэн

Сурталчилгаа
Олимпийн 28 медальтай "хүн загас" мөрөөдлөө биелүүлсэн

 

 

Өвөл, зуны олимпийн их наадмаас долоо ба түүнээс олон медаль хүртсэн 139 тамирчин байдаг ба өнөөдөр олимпийн их наадмын усанд сэлэлтийн ганцаарчилсан болон багийн төрлөөр нийт 28 медаль хүртсэн "хүн загас" Майкл Фелпсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Тэрээр 19 насанд олимпийн аварга болж байлаа. Афин 2004 олимпийн наадамд тэрээр зургаан алт, хоёр хүрэл медаль хүртэж байсан бол өдгөө олимпийн наадмаас хүртсэн медалийнхаа тоогоор бүх цаг үеийн тамирчдын жагсаалтыг тэргүүлдэг юм. Тэрээр дөрвөн олимпийн наадмаас нийт 28 медаль буюу 23 алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна. Үүнээс ганцаарчилсан төрөлд нийт 16 медаль буюу 13 алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. 

Майкл Фелпсийн ээж нь түүнд усанд сэлж сурахыг зөвлөсний дагуу долоон настайгаасаа сэлж эхэлсэн байна. Улмаар 15 настайдаа 2000 оны зуны олимпийн наадамд анх удаагаа оролцон медаль хүртэж чадаагүй ч насанд хүрэгчидтэй энэ тэнцүүхэн өрсөлдөж байсан нь түүнд боломж байгааг харуулжээ. 2001 онд Япон улсын Фукуокад болсон ДАШТ-д 200 метрийн эрвээхий сэлэлтээр дэлхийн аварга болж мөн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоохдоо тэрээр 15 нас 9 сартай байлаа. Энэ нь хамгийн залуудаа дэлхийн аварга болсон тохиолдол юм. 

Лондон 2012 олимпийн наадмын дараа тэрээр зодог тайлах тухайгаа анх мэдэгдэхдээ "Би зүгээр л усанд сэлэхийг хүсч байсан. Одоо дуусгахыг хүсэж байна. Зодог тайллаа" хэмээсэн ч дахин сэлэх болж 2014 онд тивийн АШТ-ээсээ 16 дахь алтан медалиа хүртсэн юм. Мөн тэрээр "Олимпийн наадамд АНУ-ын багийн тугийг өргөн цэнгэлдэхэд орохыг мөрөөддөг" тухайгаа ярьж байсан нь 2016 оны Риогийн олимпийн наадамд биеллээ олсон юм.

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0