Монгол аварга түрүүлэх нь тодорхой боллоо

Сурталчилгаа
Монгол аварга түрүүлэх нь тодорхой боллоо

 

 

14 дэх өдрийн барилдааны өмнө дээд зиндаанд 11 даваа хоёр унаатай их аварга Хакухо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд аварга, Болгарын бөх Аойяама нарын гурван бөх байлаа. 

Энэ башёд тун сайн барилдаж буй Аойяама Хакухо аваргатай 23 дахь удаагаа учраа тааран барилдаж 22 дахь удаагаа өвдөг шороодсоноор тэргүүлэгчдийн эгнээнээс хасагдлаа. 

Харин Какүрюү М.Ананд /12-2/ аварга өчигдөр секиваке Асанояамаг /10-4/ давлаа. Хоёр бөхийн хувьд өмнө нь гурван удаа таарахад Асанояама аваргыг хоёр дараалан ялаад байсан бол энэ удаад Какүрюү аварга давснаар тэдний даваа, унааны харьцаа тэнцлээ.

Ийнхүү аваргуудын даваа, унааны харьцаа тэнцсэн тул өнөөдөр буюу башёгийн сүүлийн өдөр хэн давсан нь Хару башёд түрүүлэхээр боллоо.  

14 өдрийн дараах байдлаар хару башёгийн таван зиндаанд барилдаж буй Монгол бөхчүүдийн даваа, унааны дэлгэрэнгүй мэдээлэл

Макүүчи зиндаа

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12:2 
Ёкозүна Какүрюү М.Ананд 12:2
Кирибаяама Б.Лхагвасүрэн 8:6
Азүмарюү С.Тодбилэг 5:9
Тамаваши Б.Мөнх-Оргил 5:9

Жүрёо зиндаа

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10:4
Ичиножо А.Ичинноров 9:5
Хошорюү С.Бямбасүрэн 8:6
Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 8:6
Чиёошома Г.Мөнхсайхан 7:7
Дайшохо Ч.Шижирбаяр 4:10
Миторюү Б.Төрболд 4:10

Макүшита зиндаа

Кёкүсотэн Э.Энхманлай 6:1
Кагамио Б.Нанжид 4:3
Сакигакэ Я.Баттүшиг 3:4
Саданохикари Д.Наранцогт 2:4

Санданмэ зиндаа

Дайтэнма Н.Чинзориг 4:2
Хокүтэнкай Г.Сүхбат 2:4
Ёүшояма Б.Анхбаяр 4:3

Жонидан зиндаа

Дэванорюү Т.Тэмүүлэн 7:0 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. зочин

    японы үндэсний бөх. Юу монгол гэж баярлуулан гомдоодог байна ш дээ. новш гэж. Японы иргэнийг хэлээд байна уу.

  2. иргэд олон түмэн

    урвагч түрүүлэх нь тодорхой боллоо

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0