Японы мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн долоо дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Долоо дахь өдрийн барилдааны өмнө башёг нэг ч унаагүйгээр зургаан даваатай их аварга Хакухо М.Даваажаргал тэргүүтэй гурван бөх тэргүүлж байлаа. Өчигдрийн барилдаанд башёг тэргүүлэгчид болох их аварга Хакухо М.Даваажаргал, маэгаширагийн 3-аас барилдаж буй Митакеуми нар хоорондоо барилдсан юм. Тус барилдаанд Хакухо аварга "уламжлал ёсоор" давлаа. Мөн түүнчлэн Аояама өвдөг шороодсоноор их аварга Хакухо М.Даваажаргал ганцаараа башёг унаагүйгээр тэргүүлэх боллоо. Харин түүний ард зургаан даваа, нэг унаатай таван бөх жагсаж байна.
Долоон өдрийн дараах байдлаар монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл:
Макүүчи
Хакүхо Даваажаргал /7-0/
Какүрюү Ананд /5-2/
Кирибаяама Лхагвасүрэн /4-3/
Азүмарюү Тодбилэг /4-3/
Тамаваши Мөнх-Оргил /2-5/
Жүрёо
Тэрүнофүжи Ган-Эрдэнэ /6-1/
Даишохо Шижирбаяр /4-3/
Кёкүшүхо Эрдэнэбаатар /4-3/
Ичиножо Ичинноров /4-3/
Хошорюү Бямбасүрэн /4-3/
Миторюү Төрболд /2-5/
Чиёошома Мөнхсайхан /2-5/
Макүшита
Кёкүсотэн Энхманлай /4-0/
Кагамио Нанжид /4-0/
Сакигакэ Баттүшиг /2-2/
Сэиро Өнөболд /өнжсөн/
Гочозан Ууганбаатар /өнжсөн/
Саданохикари Наранцогт /1-2/
Санданмэ
Хокүтэнкаи Сүхбат /2-2/
Даитэнма Чинзориг /2-1/
Ёошояама Анхбаяр /1-3/
Жонидан
Дэванорюү Тэмүүлэн /3-0