Японы мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн дөрөв дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Өчигдөр их аварга Хакухо М.Даваажаргал аварга 35 насны төрсөн өдрөөрөө 1151 дэх даваагаа авлаа. Тэрээр Окиноумитэй 23 дахь удаагаа учраа тааран барилдахдаа 22 дахь удаагаа давж башёг унаагүйгээр тэргүүлсэн хэвээр байна.
Мөн түүнчлэн Какүрюү М.Ананд аварга маэгаширагийн 1-ээс барилдаж буй Такаясүд 2018 оноос хойш тасралтгүй таван удаа дараалан ялагдаад байсан "хар цувралаа" зогсоож давлаа. Харин Такаяасү унахдаа гэмтэл авах шиг боллоо.
Дөрвөн өдрийн дараах байдлаар Жүрёо зиндаанд уналгүйгээр дөрвөн давсан гурван бөх байгаагийн тэргүүнд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бичигдэж байна.
энүүний хэд давах бидэнд ямар хамаа байна,монголоос урваж японд дагаар орсон гээ биздээ