Өнөөдөр Турк улсын Станбул хотноо таеквондогийн "Тurkish Open" олон улсын тэмцээн эхэлнэ.
Тус тэмцээнд нийт 1500 гаруй тамирчид өрсөлдөж байгаа ба манай улсаас үндэсний шигшээ багийн Хур Инёон, Д.Лхагвадорж дасгалжуулагчидтай есөн тамирчин оролцож байна. Өнөөдөр тэмцээний эхний өдөр насанд хүрэгчдийн ангиллын тулаанууд явагдах ба манай тамирчдын оноолтыг танилцуулж байна.
Эрэгтэйчүүдийн -54 кг жинд нийт 29 тамирчин оролцож байгаа ба манай тамирчин Б.Соёл-Эрдэнэ эхний тойрогт Туркийн шигшээ багийн тамирчин Сафак Вилгичитэй тулалдах оноолт гарчээ.
Эрэгтэйчүүдийн -58 кг жинд нийт 31 тамирчин оролцож байгаа бол манай улсаас ОУХМ Г.Энхбаяр, ОУХМ М.Түмэнбаяр нарын хоёр тамирчин оролцож байна. Манай хоёр тамирчин хэсэг салж Туркийн тамирчидтай эхний тойрогт учраа таарсан байна.
Эрэгтэйчүүдийн -63 кг жинд нийт 37 тамирчин оролцож байгаа ба ОУХМ Д.Чинзориг эхний тойрогт Туркийн тамирчинтай учраа таарсан байна.
Эрэгтэйчүүдийн -68 кг жинд нийт 40 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас ОУХМ Э.Буяншагнай, ОУХМ А.Нацагдорж нарын хоёр тамирчин оролцож байна. Манай хоёр тамирчин хэсэг салж Туркийн тамирчидтай эхний тойрогт учраа таарсан байна.
Эрэгтэйчүүдийн -74 кг жинд нийт 34 тамирчин өрсөлдөж байгаагаа бол манай тамирчин ОУХМ П.Тэмүүжин эхний тойрог мөн Туркийн тамирчинтай учраа таарсан байна.
Эмэгтэйчүүдийн -49 кг жинд нийт 24 тамирчин оролцож байгаа ба манай тамирчин ОУХМ Б.Намуун эхний тойрогт мөн л Туркийн тамирчинтай учраа таарсан байна.
Тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 14 цагт эхлэнэ.