Ази, номхон далайн орнуудын Олимпийн эрх олгох боксын тэмцээн Иордан улсын нийслэл Амман хотноо өнөөдөр албан ёсоор эхэлж байна.
БНХАУ-ын Ухань хотноо зохион байгуулагдах байсан тус тэмцээн корона вирусийн улмаас буйр сэлгэн Амман хотноо энэ сарын 11-ний өдрийг хүртэл зохион байгуулагдахаар болсон юм. Ханхүү Хамзагийн нэрэмжит спорт цогцолборт зохион байгуулагдах тус тэмцээнд 35 орны 221 тамирчин /151 эрэгтэй, 70 эмэгтэй/ олимпийн 63 эрхийн төлөө хүч сорин өрсөлдөнө. Энэхүү арга хэмжээний үеэр 200 гаруй тулаан болох бөгөөд дэлхийн шилдэг боксчид Токио руу зорчих тасалбараа авахын тулд чадах бүхнээ хийх болно.
Тус тэмцээнд Монгол улсаас ДАШТ-ны хүрэл медальт, Азийн наадам, Ази тивийн аварга Э.Цэндбаатар тэргүүтэй нийт 13 тамирчин “Токио-2020” олимпийн эрхийн төлөө хурд хүчээ сорин тулалдана.
Манай баг, бүрэлдэхүүн:
Эрэгтэй
52 Х.Энхмандах,
57 Э.Цэндбаатар,
63 Б.Чинзориг,
69 Б.Мишээлт,
75 О.Бямба-Эрдэнэ,
81 Н.Шинэбаяр,
91 С.Эрдэнэбаяр,
+91 Д.Отгонбаяр
Эмэгтэй
51 Л.Алтанцэцэг,
57 Т.Болортуул,
60 М.Намуун,
69 У.Шинэцэцэг,
75 М.Мягмаржаргал нар ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч Н.Баяраа, М.Буянжаргал, О.Батхүү нарын удирдлага дорж оролцоно.
Тулааны хуваарь /Улаанбаатарын цагаар/:
Гуравдугаар сарын 3-ны өдөр
17:00 цагаас эмэгтэйчүүдийн 57 кг, эрэгтэйчүүдийн -57, 63 кг жингүүдийн тус бүр хоёр, 75 кг жингийн дөрөв, 81 кг жингийн нэг тулаан явагдана.
23:00 цагаас эрэгтэйчүүдийн 57, 63, 81 кг жингүүдийн тус бүр хоёр 75 кг жингийн дөрвөн тулаан явагдана.
Өнөөдөр манай тамирчид тулалдахгүй бөгөөд манай тамирчид бүгд чансааны дагуу эхний тойрогтоо гоц мөргөөд байгаа юм.
гоё шүү та нартаа амжилт
Ялагдана байхдаа яахав дээ.
хос шарга ахдүү нар олимпийн найдвар мөн юм ахын оронд ямар балаа улсын аврага болж чадаагүй ялагдсан хөгийн новш гай боксийн холбоонүүрсний нуруу ны хулгаач ажнаагийн хийсэн ажил батэрдэнг яаралай шүүхэд өгч ганц худант хийх хэрэгтэй