Холимог тулааны ONEFC холбооноос зохион байгуулж буй "KING OF THE JUNGLE" тулааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Энэхүү арга хэмжээ нь коронавирусын нөхцөл байдлаас шалтгаалан олон нийтэд хаалттай буюу үзэгчгүй явагдаж байгаагаараа онцлог юм. Тулааныг зохион байгуулагчдын зүгээс тасалбар худалдан авсан бүх үзэгчдэд ямар нэг хохиролгүйгээр мөнгийг нь буцаан олгохоо мэдэгдсэн байна.
Өнөөдөр 22 тулаанчийн гал гарсан 11 тулаан явагдах ба Кикбокс болон Муайтай боксын дэлхийн аваргын бүсний төлөөх тулаанууд явагдана.