Энэ амралтын өдрүүдэд /02.29 - 03.01/ Польш улсын Варшав хотноо жүдо бөхийн Варшавын нээлттэй тэмцээн зохион байгуулагдана.
Нийт 44 орны эрэгтэй 283, эмэгтэй 152, нийт 434 жүдоч оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд буй тус тэмцээнд манай улсаас голцуу залуу зургаан тамирчнаа оролцуулж байна. Өнгөрсөн жил Варшавын нээлттэй тэмцээн зөвхөн эрэгтэйчүүдийн ангиллаар явагдаж байсан бол энэ жилээс тэмцээнийхээ цар хүрээг өргөжүүлж эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохион байгуулах болсон байна. Зохион байгуулагч улс болох Польш улсаас нутагтаа болж буй чансааны оноо олгох тус тэмцээнд 79 жүдочоо барилдуулах юм.
Тодруулбал:
- Эрэгтэйчүүдийн -60 кг жинд Б.Сүхбат, Э.Сумъяабазар
- Эрэгтэйчүүдийн -73 кг жинд Л.Анхзаяа
- Эрэгтэйчүүдийн +100 кг жинд О.Цэцэнцэнгэл, Б.Тэмүүлэн
- Эмэгтэйчүүдийн +78 кг жинд Э.Гандиймаа нар оролцоно.
Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:
Хоёрдугаар сарын 29-ний өдөр
17:00 цагаас эмэгтэйчүүдийн -48,-52, -57 кг, эрэгтэйчүүдийн -60, -66, -73 кг жингүүдийн урьдчилсан барилдаан.
23:00 цагаас дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан.
Гуравдугаар сарын 1-ний өдөр
17:00 цагаас эмэгтэйчүүдийн -63,-70, -78, +78 кг, эрэгтэйчүүдийн -81, -90, -100, +100 кг жингүүдийн урьдчилсан барилдаан.
23:00 цагаас дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан.