Өнгөрөгч амралтын өдрүүдэд жүдо бөхийн уламжлалт Дюселдрорфийн их дуулга тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Манай сайт тив, дэлхийн аливаа томоохон тэмцээн, уралдааныг шууд дамжуулан үзүүлэхээс гадна медаль хүртсэн тамирчдынхаа бичлэгүүдийг хүргэдэг уламжлалынхаа дагуу Дюселдорфийн их дуулга тэмцээнд медаль хүртсэн тамирчдынхаа бичлэгийг цувралаар толилуулж байна.
- Их дуулга ангиллын 11 дэх медалиа хүртсэн олимпийн мөнгө, дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа аваргын бүх барилдаануудын бичлэгийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Эрэгтэйчүүдийн -73 кг жингийн Монголын шилдэг жүдоч Ц.Цогтбаатар он гарсаар оролцсон хоёр их дуулга тэмцээнээсээ медаль хүртлээ. Тэрээр Дюселдорфийн их дуулга тэмцээний хамгийн олон бөх буюу нийт 78 жүдоч барилдсан -73 кг жинд эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Тажикстаны Хожазода Бехрузитэй барилдан нэмэлт цагт ялсан юм. Хоёр бөхийн хувьд дөрөв дэх удаагаа учраа таарч байгаа ба манай Ц.Цогтбаатар гурав дахь удаагаа өрсөлдөгчөө давж буй нь энэ юм.
Гуравдугаар тойрогт Гүржийн шилдэг жүдоч Гигани Придонтой барилдан сайхан сэвлээ.
Дөрөвдүгээр тойрогт Германы хашир туршлагатай Вандтке Игортой барилдан нутгийн дэвжээн дээр нь цэвэр буулгалаа. Ц.Цогтбаатар Вандтке Игортой хоёр дахь удаагаа таарч буй энэ бөгөөд түүнд хоёр дахиа савж байна.
А хэсгийн аваргын төлөө тус жинг тэргүүлэн барилдсан олимпийн мөнгө, дэлхийн хошой мөнгөн медальт Рустам Оружовтой барилдлаа. Тус барилдаанд манай бөх торгуулиар ялагдсан ба хоёр бөх өмнө нь хоёр удаа учраа тааран барилдахад бие биенийгээ нэг ялж, нэг ялагдаад байсан юм.
Дагах барилдаанд өнгөрсөн оны залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт Молдавын Стерпу Виктортой барилдан цаг дуусахаас өмнө цэвэр буулгалаа.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд жиндээ дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж буй Шведийн шилдэг Томми Масиасыг цэвэр буулгалаа. Хоёр бөхийн хувьд хоёр дахиа учраа таарч буй нь энэ бөгөөд Ц.Цогтбаатар өрсөлдөгчөө хоёр дахь удаагаа ялж байна.
Baharhal