ВИДЕО: Д.Сумъяа аварга их дуулгаас 11 дэх медалиа хүртлээ

Сурталчилгаа
ВИДЕО: Д.Сумъяа аварга их дуулгаас 11 дэх медалиа хүртлээ

 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд жүдо бөхийн уламжлалт Дюселдрорфийн их дуулга тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дууслаа. 

 

Манай сайт тив, дэлхийн аливаа томоохон тэмцээн, уралдааныг шууд дамжуулан үзүүлэхээс гадна медаль хүртсэн тамирчдынхаа бичлэгүүдийг хүргэдэг уламжлалынхаа дагуу Дюселдорфийн их дуулга тэмцээнд медаль хүртсэн тамирчдынхаа бичлэгийг цувралаар толилуулж байна.

Өнөөдөр олимпийн мөнгө, дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяагийн барилдаануудын бичлэгийг толилуулж байна. 

Оны эхний Парисын их дуулга тэмцээнд мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа аварга энэ удаад хүрэл медаль хүртлээ. 

Эмэгтэйчүүдийн -57 кг жинд дэлхийн чансааны 13-т эрэмбэлэгдэж буй Д.Сумъяа аварга эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт АНУ-ын Акияма Лейланитай барилдан хэдхэн хормын дотор цэвэр ялсан юм. 

Харин гуравдугаар тойрогт эчнээ танил БНСУ-ын Ким Жандитэй 13 дахь удаагаа туллаа. Тэд өмнө нь 12 удаа учраа тааран барилдахад Д.Сумъяа аварга таван удаад нь ялж, долоон удаад нь Ким Жанди ялаад байсан юм. 

Хэсгийн аваргын төлөө Африк тивийн шилдэг бөх Хелифи Гофрантай барилдан нэмэлт цагт яллаа. 

Хагас шигшээ барилдаанд дэлхийн чансааны 4-т эрэмбэлэгдэж буй Канадын шилдэг бөх Ж.Климзайттай тав дахь удаагаа таарлаа. Тэд хэдхэн хоногийн өмнө Парисын их дуулга тэмцээний хагас шигшээд мөн учраа таарахад манай бөх давж байсан бол энэ удаад Ж.Климкайтын давах ээлж байсан бололтой. 

Хүрэл медалийн төлөө Израйлийн Нелсон Тимнатай барилдан нэмэлт цагт сайхан давж хүрэл медаль хүртлээ. Энэхүү медаль нь МУГТ Д.Сумъяагийн их дуулга ангиллын тэмцээнээс хүртэж буй 11 дэх медаль нь юм.  

Дараагийн дугаарт Ц.Цогтбаатарын гайхалтай барилдаануудыг толилуулах болно.   


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Энхбат

    Сумьяа дүүдээ сайхан барилдсан тул баярлаа энэ жилийн олимоос дахин медиал авчирах ерөөл дэвшүүлье

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0