Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ид сонирхолтой өрнөж байна.
Өчигдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг жингүүдийн барилдаан явагдаж манай гурван бөх хүрэл медалийн төлөө барилдсан ч харамсалтай нь медаль хүртэж чадсангүй. Ингээд жин, жингийн аваргуудыг танилцуулж байна.
Эрэгтэйчүүдийн -57 кг жинд:
Алтан медаль: Кумар Рави /Энэтхэг/
Мөнгөн медаль: Хикматулло Вохидов /Тажикстан/
Хүрэл медаль: Бекболат Мярзаназар /Киргизстан/, Юки Такахаши /Япон/
Кумар Рави: "Би эх орон, гэр бүлийнхнийхээ өмнө барилдаж байгаа болохоор ялагдах эрх байсангүй" ДАШТ- ий хүрэл медальт Кумар Рави Ази тивийн аварга болохдоо Тажикстаны бөхийг цэвэр ялж аварга болсон юм.
Эрэгтэйчүүдийн -65 кг жинд:
Алтан медаль: Такуто Отогуро /Япон/
Мөнгөн медаль: Бажранг Пуниа /Энэтхэг/
Хүрэл медаль: Даулет Ниязбеков /Казахстан/, Амирхоссейн Магсоуди /Иран/
Энэ жинд Японы залуу дэлхийн аварга Такуто Отогуро Ази тивийн хошой аварга алдарт Бажранг Пуниа аваргатай финалд тунан үлдэж 10:2 харьцаагаар ялснаар ази тивийн аварга боллоо. Харин тус жинд хүрэл медалийн төлөө барилдсан ОУХМ Б.Нямдорж Казахстаны Даулет Ниязбековт ялагдан шагналт байранд орлоо.
Эрэгтэйчүүдийн -70 кг жинд:
Алтан медаль: Ллияс Бекбулатов /Узбекистан/
Мөнгөн медаль: Амирхоссейн Хоссейни /Иран/
Хүрэл медаль: Мейрзхан Аширов /Казахстан/, Исламбек Орозбеков /Киргизстан/
Эрэгтэйчүүдийн -79 кг жинд:
Алтан медаль: Арсалан Будазапов /Киргизстан/
Мөнгөн медаль: Балияан Гоурав /Энэтхэг/
Хүрэл медаль: Шинкичи Окуи /Япон/, Али Савадкоучи /Иран/
Эрэгтэйчүүдийн -97 кг жинд:
Алтан медаль: Можтаба Голейж /Иран/
Мөнгөн медаль: Саливарт Кадиан /Энэтхэг/
Хүрэл медаль: Рустам Искандари /Тажикстан/, Алишер Ергали /Казахстан/
Ерөнхийлөгчөө солио. Нарийн бичгээ хал. Гадаа хариалцааны тэр авгайг маш хурдан зайлуул?? Хүсэх юм энэ байна
Буяндэлгэр. хэдэн ажил давхар хийдэг юм бэ? Манай чөлөөт бөхөөс зүгээр явчих.........?