Жүдо бөхийн Дюселдорфийн их дуулга тэмцээний хоёр дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр хоёр дахь өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -73, -81 кг, эмэгтэйчүүдийн -63, -70 кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй зургаан бөх барилдаж байна. Манай бөхчүүдийн оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Манай бөхчүүдийн явцын мэдээлэл:
Эмэгтэйчүүдийн -70 кг жин:
Ц.Наранжаргал эхний тойрогт Белгийн В.Габриеллатай барилдан торгуулиар ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүдийн -73 кг жин:
А хэсэгт барилдаж буй залуучуудын ДАШТ-ний хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар Тажикстаны бөхийг цэвэр яллаа.
D хэсэгт дэлхийн аваргын хүрэл медальт Г.Одбаяр Словенийн бөхтэй барилдан торгуулиар ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүдийн -81 кг жин:
С хэсэгт Н.Дагвасүрэн мөн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Ливанын Э.Насифтэй барилдан торгуулиар цэвэр яллаа.
Тус жинг тэргүүлэн барилдаж буй С.Моллай аварга АНУ-ын бөхийг хэдхэн хоромын дотор даралтаар цэвэр яллаа.
Эмэгтэйчүүдийн -63 кг жин:
Б.Ганхайч хоёрдугаар тойрогт олон улсын цагаачдын багийн тамирчин Д.Мунатай барилдан цэвэр яллаа.
Яг одоо Ц.Цогтбаатар хоёрдугаар дэвжээнээ Гүржийн Гигани Фродонтой барилдана.
НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ДӨРӨВДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ЖИЧ: Хэрэв та аливаа барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг хүссэн цагтаа ухраан нөхөж үзэх боломжтой.
Хамгийн түрүүнд торгууль аваад байх юм манай монголын тамирчид . Цогтбаатар сайн байна .
Molloig yagaad torgochihov