Жүдо бөхийн Дюселдорфийн их дуулга тэмцээн тун өрсөлдөөнтэй явагдаж байна.
Өнөөдөр хоёр дахь өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -73, -81 кг, эмэгтэйчүүдийн -63, -70 кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй зургаан бөх барилдана. Манай бөхчүүдийн оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Манай бөхчүүдийн явцын мэдээлэл:
Эмэгтэйчүүдийн -70 кг жин:
Ц.Наранжаргал эхний тойрогт Белгийн В.Габриеллатай барилдан торгуулиар ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүдийн -73 кг жин:
А хэсэгт барилдаж буй залуучуудын ДАШТ-ний хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар Тажикстаны бөхийг цэвэр яллаа.
D хэсэгт дэлхийн аваргын хүрэл медальт Г.Одбаяр Словенийн бөхтэй барилдан торгуулиар ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Эмэгтэйчүүдийн -63 кг жин:
Б.Ганхайч хоёрдугаар тойрогт олон улсын цагаачдын багийн тамирчин Д.Мунатай барилдан цэвэр яллаа.
Эрэгтэйчүүдийн -81 кг жин:
С хэсэгт Н.Дагвасүрэн мөн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Ливанын Э.Насифтэй барилдан торгуулиар цэвэр яллаа.
Тус жинг тэргүүлэн барилдаж буй С.Моллай аварга АНУ-ын бөхийг хэдхэн хоромын дотор даралтаар цэвэр яллаа.