Жүдо бөхийн Дюселдорфийн их дуулга тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдана.
Өчигдөр тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн барилдаанууд явагдаж манай улсаас өнөөдөр Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа тэргүүтэй манай найман бөх барилдлаа. Тэмцээний эхний өдөр МУГТ Д.Сумьяа, Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртэж Л.Сосорбарам шагналт байранд орлоо.
Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -73, -81 кг, эмэгтэйчүүдийн -63, -70 кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй зургаан бөх барилдана.
Эрэгтэйчүүдийн -73 кг жинд:
Энэ хэсэгт манай улсаас хоёр бөх зодоглох ба А хэсэгт залуучуудын ДАШТ-ний хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Тажикстаны бөхтэй барилдах бол D хэсэгт дэлхийн аваргын хүрэл медальт Г.Одбаяр эхний тойрогт гоц мөргөсөн байна.
Эрэгтэйчүүдийн -81 кг жинд:
Энэ жинд манай улсаас мөн хоёр бөх барилдах ба дэлхийн аварга С.Моллай аварга жингээ тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт АНУ-ын Б.Келлтэй барилдах бол С хэсэгт Н.Дагвасүрэн мөн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Ливанын Э.Насифтэй барилдана.
Эмэгтэйчүүдийн -63 кг жинд:
2018 оны дюселдорфийн их дуулгын хүрэл медальт Б.Ганхайч эхний тойрогт мөн гоц мөргөж хоёрдугаар тойрогт олон улсын цагаачдын багийн тамирчин Д.Мунатай барилдана.
Эмэгтэйчүүдийн -70 кг жинд:
Энэ жинд Ц.Наранжаргал эхний тойрогт Белгийн В.Габриеллатай барилдах оноолттой байна.