Жүдо бөхийн уламжлалт Дюселдорфийн их дуулга тэмцээн маргааш /хоёрдугаар сарын 21-ний өдөр/ эхэлнэ.
120 орны 718 жүдоч оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд буй Дюселдорфийн уламжлалт их дуулга тэмцээн энэ сарын 21-23 өдрүүдэд зохион байгуулагдана. Манай улсаас тус тэмцээнд 20 шилдэг жүдочдоо оролцуулахаар мэдүүлгээ өгөөд байгаа ба манай улсын бүрэлдэхүүнд дэлхийн аварга Саейд Моллай багтаж байна.
Манай бүрэлдэхүүнийг өнгөлж буй дэлхийн медальтнууд
- Олимпийн мөнгө, 2017 оны дэлхийн аварга, 2015 болон 2018 дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумъяа
- 2018 оны дэлхийн аварга Саейд Моллай
- 2014 оны дэлхийн аварга, 2017 оны дэлхийн аваргын хүрэл медальт Г.Болдбаатар
- 2015 оны залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Г.Наранцэцэг
- Залуучуудын олимпийн мөнгө, 2019 оны залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам
- 2014 оны залуучуудын дэлхийн аварга, 2018 оны насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр
- 2018 оны дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар
- 2014, 2015 оны залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар
- 2017 оны дэлхийн аваргын хүрэл медальт Г.Одбаяр
Харин Япон улсаас олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга Ш.Оно тэргүүтэй 11 дэлхийн медальтан зодоглох юм.
Японы багийг танилцуулбал:
-
-48 кг жинд: 2017 оны дэлхийн аварга Ф.Тонаки
-
-52 кг жинд: 2018, 2019 оны дэлхийн хошой аварга А.Ута
-
-60 кг жинд: 2013, 2017, 2018 оны дэлхийн гурван удаагийн аварга Н.Такато
-
-66 кг жинд: 2017, 2018 оны дэлхийн хошой аварга А.Хифуми
-
-63 кг жинд: дэлхийн дөрвөн медальт М.Таширо
-
-70 кг жинд: 2017, 2018 оны дэлхийн хошой аварга А.Чизуру
-
-73k кг жинд: 2013, 2015, 2019 оны дэлхийн гурван удаагийн аварга Ш.Оно
-
-81 кг жинд: 2015 оны дэлхийн аварга Н.Таканори
-
-78 кг жинд: 2018 оны дэлхийн аварга Х.Шори
-
+78кг жинд: 2018 оны дэлхийн аварга С.Асахина
-
-90кг жинд: 2019 оны дэлхийн аваргын мөнгөн медальт М.Шойчиро нар багтаж байна.
Манай сайт уламжлал ёсоор гурав хоногийн турш Дюселдорфийн их дуулга тэмцээнийг шууд дамжуулан үзүүлнэ.