Хятадын тамирчдад виз олгоогүйн улмаас Ази тивийн аваргыг өнжих боллоо

Сурталчилгаа
Хятадын тамирчдад виз олгоогүйн улмаас Ази тивийн аваргыг өнжих боллоо

 

Өнөөдөр бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. 

 

Энэ сарын 18-23-ны өдрүүдэд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нэгэн томоохон дуулиан бол 40 хүний бүрэлдэхүүнтэй хүчирхэг багаа илгээхээр төлөвлөж байсан БНХАУ-ын тамирчдад Энэтхэг улсад зорчих виз олгохоос татгалзжээ. Учир нөгөөх нь Коронавирус. Энэхүү хориг нь тэмцээнийг зохион байгуулагч Энэтхэг улсад ч цаашдаа сөргөөр нөлөөлж болох юм. Сарын дараа болох Токио-2020 олимпийн эрхийн тэмцээнд Энэтхэгийн бөхчүүдийг оролцохыг нь хориглож ч болохоор нөхцөл байдал үүслээ хэмээн олон улсын бөхийн нэгдсэн холбооны зүгээс мэдэгдсэн байна. 

Манай улсаас энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг, бүрэлдэхүүний талаарх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:

Хоёрдугаар сарын 18-ны өдөр

14:00 - 17:00  Сонгомол бөхийн 55-63-77-87-130 кг жингүүдийн урьдчилсан, дагах барилдаан

20:00 - 20:30 Нээлтийн ажиллагаа

20:30 - 23:30  Сонгомол бөхийн 55-63-77-87-130 кг жингүүдийн шигшээ барилдаан

Хоёрдугаар сарын 19-ний өдөр

14:00 - 17:00  Сонгомол бөхийн 60-67-72-82-97 кг жингүүдийн урьдчилсан, дагах барилдаан

20:30 - 23:30  Сонгомол бөхийн 60-67-72-82-97 кг жингүүдийн шигшээ барилдаан

Хоёрдугаар сарын 20-ны өдөр

14:00 - 17:00  Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдйин 50-55-59-68-76 кг жингүүдийн урьдчилсан, дагах барилдаан

20:30 - 23:30  Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдйин 50-55-59-68-76 кг жингүүдийн шигшээ барилдаан

Хоёрдугаар сарын 21-ний өдөр

14:00 - 17:00  Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдйин 53-57-62-65-72 кг жингүүдийн урьдчилсан, дагах барилдаан

20:30 - 23:30  Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдйин 53-57-62-65-72 кг жингүүдийн шигшээ барилдаан

Хоёрдугаар сарын 22-ны өдөр

14:00 - 17:00  Чөлөөт бөхийн 57-65-70-79-97 кг жингүүдийн урьдчилсан, дагах барилдаан

20:30 - 23:30  Чөлөөт бөхийн 57-65-70-79-97 кг жингүүдийн шигшээ барилдаан

Хоёрдугаар сарын 23-ны өдөр

14:00 - 17:00  Чөлөөт бөхийн 61-74-86-92-125 кг жингүүдийн урьдчилсан, дагах барилдаан

20:30 - 23:30  Чөлөөт бөхийн 61-74-86-92-125 кг жингүүдийн шигшээ барилдаан

 Манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлнэ. 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0