ВИДЕО: Орос бөхчүүдийн тэргүүлэл дор өндөрлөсөн Европын АШТ
ВИДЕО: Орос бөхчүүдийн тэргүүлэл дор өндөрлөсөн Европын АШТ

 

 

Манай сайт долоо хоногийн турш сонгомол бөхийн 71 дэх удаагийн, чөлөөт бөхийн 64 дэх удаагийн насанд хүрэгчдийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлсэн аваргуудыг танилцуулж байна.

  • Эрэгтэйчүүдийн багийн дүнг таван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай ОХУ-ын бөхчүүд 186 оноогоор тасархай тэргүүлж, Азербайжан (0+1+4) 116, Гүрж (1+1+2) 95 оноогоор хоёр, гуравдугаар байрыг эзлэв.
  • Эмэгтэйчүүдийн багийн дүнгээр дөрвөн алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн ОХУ-ын бөхчүүд 190 оноогоор тасархай тэргүүлсэн. Ганцхан 57 кг-ын жинд Марина Симонян медаль хүртэж чадаагүй. Тэгвэл Украин (1+3+4) 155, Беларусь (1+0+2) 97 оноогоор удааллаа.

Эрэгтэйчүүд: 

“Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн дөрвөн удаагийн аварга Абдулрашид Садулаев Европын наадмыг оролцуулаад тивдээ зургаа дахь удаагаа түрүүлэв. “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Франк Чамизо дөрөв дэх удаагаа тивдээ аваргалж, Польшийн Магомедмурад Гажиев, Гүржийн Гено Петриашвили, ОХУ-ын Артур Найфанов хоёр дахиа, үлдсэн нь анх удаа түрүүллээ. Манайхны эчнээ танил буриадын хоёр бөх зодоглосон бөгөөд Александр Богомоев Европын наадмын алтаа Ромд ихэрлүүлсэн бол Балдан Цыжипов хүнд жинд хүрэл медаль хүртэв. Тэрээр Буриад улсын түүхэнд хүнд жинд ЕАШТ-ий медаль хүртсэн анхны бөх болжээ.

Эмэгтэйчүүд:

Эмэгтэйчүүдийн төрөлд олимп, дэлхийн аварга ОХУ-ын Наталья Воробьева, дэлхийн аваргын медалийн иж бүрэн цуглуулгатай Юлия Ткач гурав, дэлхийн хошой аварга Беларусийн Ванесса Колодинская Норвегийн Грейс Буллен нар хошой аварга болж үлдсэн зургаан жинд шинэ аварга төрөв.

Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2020-03-11
124
106
131
136
98
109
0
0
113
97
0
0
Хөл бөмбөг
English Premier League
0
0
Spanish Primera División
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
German Bundesliga
0
0
0
0
Italian Serie A
0
0
UEFA Champions League
0
0
0
0