ВИДЕО: С.Мане 100 дахь гоолоо орууллаа
ВИДЕО: С.Мане 100 дахь гоолоо орууллаа

 

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 26 дугаар тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. 

 

Хүснэгтийг итгэл төгс тэргүүлж буй Ливерпүүл клуб 26 дугаар тойргийн тоглолтод хүснэгтийн сүүл мушгиж буй Норвич Ситигийн талбайд зочлон тоглолоо. Тоглолт аль аль багийн хувд өндөр хамгаалалт дунд өрнөсөн гэхэд болно. Тоглолтын хоёрдугаар үед гэмтлээс эргэн ирсэн Садио Мане талбайд гарч ирснээр Ливерпүүл тоглолт илт сэргэж эхэлсэн ба 78 дахь минутад Жордан Хэндерсоны дамжуулалтаар С.Мане ганган нэгэн гоолыг Норвич Ситигийн хаалганд шигтгэж орхих нь тэр. Энэхүү гоол нь тоглолтын цорын ганц бөгөөд хожлын гоол байлаа. Норвич Ситигийнхэн энэ тоглолтод хожил авна гэхээсээ илүүтэйгээр маш цөөн гоолоор хожигдох, болж өгвөл тэнцээгээр өндөрлөх зорилготой байсан гэж дүгнэхэд болно. Тэд өмнө нь 17 удаа учраа тааран тоглоход 12 удаад нь Ливерпүүл хожоод байсан юм. 

Премьер лигийн хүснэгтийг тэргүүлэгчид

Ливерпүүл клубын хожигдоогүй цуврал 43-т хүрсэнээр Арсенал клубын 49 тоглолт дараалсан амжилтыг эвдэхэд ойртсоор байна. Одоо тэдний дараагийн зургаан учраа бол Вест Хам, Ватфорд, Воурнмоф, Эвэртон, Кристал Палас, Манчестер сити клубууд байгаа ба энэ эрчээрээ явбал түүхэн амжилтыг эвдэхэд боломж их байгаа юм. 

Хамгийн сүүлийн тоглолтод Садио Манегийн оруулсан хожлын гоол нь түүний Английн премьер лигт оруулсан 100 дахь гоол нь болж тэмдэглэгдлээ. Тэрээр 2014-2016 онд Соутхамптон клубт 25 гоол оруулсан бол 2016 оноос өнөөдрийг хүртэл Ливерпүүл клубын төлөө 75 гоол оруулаад байна.  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2020-03-11
124
106
131
136
98
109
0
0
113
97
0
0
Хөл бөмбөг
English Premier League
0
0
Spanish Primera División
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
German Bundesliga
0
0
0
0
Italian Serie A
0
0
UEFA Champions League
0
0
0
0