Өнөөдөр барилдах манай хоёр жүдоч нэг хэсэгт багтжээ
Өнөөдөр барилдах манай хоёр жүдоч нэг хэсэгт багтжээ

Сурталчилгаа
Өнөөдөр барилдах манай хоёр жүдоч нэг хэсэгт багтжээ

 

Өчигдөр /хоёрдугаар сарын 15-ны өдөр/ жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох эмэгтэйчүүдийн Европын нээлттэй Братислав Опен зохион байгуулагдаж дууссан бол эрэгтэйчүүдийн Европын нээлттэй Оберварт Опен тэмцээний хөнгөн жингийн барилдаанууд явагдлаа. 

Эмэгтэйчүүдийн Европын нээлттэй Братислав Опен тэмцээнд манай улсаас Г.Наранцэцэг, О.Мөнхцэцэг, Э.Гандиймаа нарын гурван бөх барилдсанаас жингээ тэргүүлэн барилдсан Г.Наранцэцэг урамтай сайхан барилдаж мөнгөн медаль хүртсэн юм. Манай сайт тус тэмцээнийг шууд дамжуулан үзүүлсэн ба хэсгийн барилдаануудыг ЭНД, медалийн төлөөх барилдааныг ЭНД дарж үзнэ үү. 

Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн Европын нээлттэй Оберварт Опен тэмцээний хоёр дахь өдөр -81 кг, -90 кг, -100 кг, +100 кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас Б.Тэмүүлэн, О.Цэцэнцэнгэл нар барилдана. 

Манай бөхчүүд нэг хэсэгт цугтаа орсон ба мастерсын хүрэл медальт Б.Тэмүүлэн эхний тойрогт Румыны жүдоч К.Лукатай барилдах бол залуучуудын ази тивийн аварга О.Цэцэнцэнгэл Францын А.Гуэрмантай учраа таарсан байна. Хэрэв манай бөхчүүд эхний өрсөлдөгчдөө ялсан тохиолдолд хоёрдугаар тойрогт хоорондоо барилдах юм. Б.Тэмүүлэн энэ жил 31 настай бол О.Цэцэнцэнгэл 20 настай буюу тэд 11 насны зөрүүтэй.  

Эрэгтэйчүүдийн +100 кг жингийн оноолт

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0