Чөлөөт бөхийн Ази тивийн АШТ-д дэлхийн шилдгүүд хуран чуулна

Сурталчилгаа
Чөлөөт бөхийн Ази тивийн АШТ-д дэлхийн шилдгүүд хуран чуулна

 

 

Эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох улс орнууд өөр өөрсдийн баг бүрэлдэхүүнийг зарлаад байна. Манай улс дан залуу тамирчдаар багаа бүрдүүлэн бүтэн багаар оролцох ба манай баг, бүрэлдэхүүнтэй ЭНД дарж танилцана уу. 

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд олимп, дэлхийн медальтай 20 гаруй тамирчин оролцохоор болоод байгаа ба зохион байгуулагч Энэтхэг болон Казахстан улс нэгдүгээр шигшээ багаа оролцуулахаар болсон байна. Харин Япон улсаас олимп, дэлхийн аварга Рисако Кавай, дэлхийн хошой аварга Майю Мүкаида, дэлхийн аварга Такүто Отогүро тэргүүтэй шилдгүүд олимпийн эрхээ авсан ч тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд барилдахаар болсон байна.

Шинэ Делигийн дэвжээнд хүчтэй өрсөлдөх орнуудын бүрэлдэхүүнийг танилцуулья

ЭНЭТХЭГИЙН ШИГШЭЭ БАГ
Эрэгтэйчүүдийн 57 кг: Рави Кумар, 61 кг: Рахул Аваре, 65 кг: Бажранг Пуния, 70 кг: Навеен, 74 кг: Житендер, 79 кг: Балиан Гоурав, 86 кг: Дипак Пуния, 92 кг: Сомбир, 97 кг: Сативарт Кадьян, 125 кг: Сумит Малик
Эмэгтэйчүүдийн 50 кг: Нирмала Деви, 53 кг: Винеш Фогат, 55 кг: Пинки, 57 кг: Аншу Малик, 59 кг: Сарита Мор, 62 кг: Сонам Малик, 65 кг: Сакши Малик, 68 кг: Дивья Какран, 72 кг: Гуршаран Преет Каур, 76 кг: Киран Бишной

КАЗАХСТАНЫ ШИГШЭЭ БАГ
Эрэгтэйчүүдийн 57 кг: Нурислам Санаев, 61 кг: Нурболат Абдуалиев, 65 кг: Даулет Ниязбеков, 70 кг: Мейржан Аширов, 74 кг: Данияр Кайсанов, 79 кг: Галымжан Усербаев, 86 кг: Азамат Даулетбеков, 92 кг: Илизхан Чилаев, 97 кг: Алишер Ергали, 125 кг: Юсуп Батырмурзаев
Эмэгтэйчүүдийн 50 кг: Валентина Исламова, 53 кг: Татьяна Ахметова, 55 кг: Марина Зуева, 57 кг: Алтынай Сатылган, 59 кг: Мадина Бакбергенова, 62 кг: Аяулым Касымов, 65 кг: Гаухар Мукатай, 68 кг: Альбина Каиргельдинова, 72 кг: Жамила Бакбергенова, 76 кг: Эльмира Сыздыкова

ИРАНЫ ШИГШЭЭ БАГ
57 кг: Алиреза Сарлак, 61 кг: Мажид Дастан, 65 кг: Амирхоссейн Магсуди, 70 кг: Амир Хоссейн Хоссейни
74 кг: Мустафа Хосейнхани, 79 кг: Али Савадкухи, 86 кг: Ахмад Базригалех, 92 кг: Мохаммед Жавад Эбрахими, 97 кг: Можтаба Голейж, 125 кг: Парвиз Хади

ЯПОНЫ ШИГШЭЭ БАГ
Эрэгтэйчүүдийн 57 кг: Юүки Такахаши, 61 кг: Рюүто Сакаки, 65 кг: Такүто Отогүро, 70 кг: Шин Харагүчи, 74 кг: Даичи Такатани, 79 кг: Шинкичи Окүи, 86 кг: Шүтаро Ямада 92 кг: Такүма Оцү, 97 кг: Таира Сонода, 125 кг: Тэцүя Tанака
Эмэгтэйчүүдийн 50 кг: Михо Игараши, 53 кг: Майю Мүкаида, 55 кг: Кана Хигашикава, 57 кг: Рисако Кавай, 59 кг: Юүкаи Има, 62 кг: Юүкако Кавай, 65 кг: Наоми Ниеяа, 68 кг: Шигэха Мацүюүки, 72 кг: Мэй Шиндо, 76 кг: Хироэ Минагава

БНАСАУ, Туркменитаны бөхчүүд Корона вирусын улмаас оролцохгүй

Тус тэмцээнд БНАСАУ-ын бөхчүүд оролцохгүй болжээ. Хойд Солонгосоос "Нур-Султан-2019" ДАШТ-ий алтан медальт Пан Ён Ми тэргүүтэй зургаан тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс Шинэ Делиг зорихоор төлөвлөөд байсан ч дэлхий нийтийг цочирдуулаад буй Корона вирусын тархалтын улмаас оролцож чадахааргүй болсон байна. Тэд Бээжин хотоор дамжин Энэтхэгийг зорих байсан боловч эрсдэлээс сэргийлж дээрх шийдвэрийг гаргажээ. Үүнтэй ижил шалтгаанаар Туркменистан улс Азийн аваргад оролцохгүй хэмээн мэдэгдэв. Тэр ч бүү хэл БНХАУ-ын хүчирхэг баг оролцох эсэх нь эргэлзээтэй болоод байна. 

Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Манайх ч оролцохгуй байх нь зев, вирус тээж ирж гай болох гэж байгаа юм, тэгээд челеет ач холбогдолгуй спорт, оролцсонгуй гээд муу болох юм огт байхгуй

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0