Энэ амралтын өдрүүдэд жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох хоёр тэмцээн зэрэг зохион байгуулагдана.
Тодруулбал Словак улсын Братислав хотноо маргааш буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн зохион байгуулагдах ба 30 орны 186 жүдоч оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Тус тэмцээнд манай улсаас -48 кг жинд Г.Наранцэцэг, -78 кг жинд О.Мөнхцэцэг, +78 кг жинд Э.Гандиймаа нар зодоглох мэдүүлгээ өгөөд байна.
Харин хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Австрийн Оберварт хотноо эрэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн зохион байгуулагдах ба 47 орны 285 жүдоч оролцоно. Тус тэмцээнд манай улсаас дараах бөхчүүд зодоглоно.
- -60 кг жинд Б.Сүхбат
- -60 кг жинд Э.Сумъяабазар
- -73кг жинд Л.Анхзаяа
- +100 кг жинд О.Цэцэнцэнгэл
- +100 кг жинд Б.Тэмүүлэн нарын таван бөх барилдах мэдүүлгээ өгөөд байна.
Манай сайт хоёр өдрийн турш тус хоёр тэмцээнийг нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлэх ба тэмцээн дараах хуваарийн дагуу явагдана.
Эмэгтэйчүүдийн Братиславын нээлттэй тэмцээний хуваарь: /Улаанбаатарын цагаар/
Хоёрдугаар сарын 15-ны өдөр
17:00 цагаас бүх жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
22:30 Нээлтийн ажиллагаа
23:00 цагаас медалийн төлөөх барилдаан
Эрэгтэйчүүдийн Обервартын нээлттэй тэмцээний хуваарь: /Улаанбаатарын цагаар/
Хоёрдугаар сарын 15-ны өдөр
17:00 цагаас -60, -66, -73 кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
23:00 цагаас дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан
Хоёрдугаар сарын 15-ны өдөр
17:00 цагаас -81, -90, -100, +100 кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
23:00 цагаас дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан
шалны алчуурууд бноо
Mongoloo engj bareldaj bhiug haraad baharhag setgegdel