Снукер биллиардын чансааны оноо олгох 28 дахь удаагийн "Welsh Open" тэмцээний шөвгийн 8 тамирчин тодорлоо.
Манай сайт уг тэмцээний эхний өдрөөс эхлэн шууд дамжуулахаас гадна тухайн өдрийн хамгийн сонирхолтой тоглолтуудыг нь дараа өдөр нь бичлэгээр толилуулж байгаа билээ.
Урьд шөнө шөвгийн 16-ын тоглолт явагдсан ба онцлох тоглолтуудыг толилуулж байна.
Нейл Робертсон таамгийн дагуу шөвгийн 8-д үлдлээ
Шөвгийн 16-д Нейл Робертсон Английн Жерард Грийнтэй учраа таарсан ба дөрвөн тоглолтод нийт 391 оноо авч 4:0 харьцаагаар хожил байгууллаа.
К.Вилсон Д.Жунхуй нарын хожил, хожигдолын харьцаа 5:5 болж тэнцлээ
Он гарсаар маш сайн формтой байгаа К.Вилсон шөвгийн 16-д Хятадын шилдэг биллиардчин Д.Жунхуйтай учраа таарсан ба 4:2 харьцаагаар К.Вилсон ялалт байгууллаа. 2018 оноос хойш гурав дахь удаагаа таарч байгаа ба К.Вилсон гурав дараалан Д.Жунхуйг буулган авлаа. Тэдний нийт хожил, хожигдлын харьцаа 5:5 болж тэнцлээ.
Хайнаа хагалах тоглолтод Ж.Трамд ялалт байгууллаа
Шинэхэн дэлхийн аваргын энэ удаагийн учраа нь Стефен Магуир байсан ба тэдний хожил, хожигдлын харьцаа 14:14 болж тэнцээд байсан юм. Шийдвэрлэх тоглолтод Ж.Трамп илүү болохоо харуулж 4:2 харьцаагаар ялалт байгуулан шөвгийн 8-д шалгарч үлдлээ.
Шөвгийн 8-д биллиард сонирхогчдыг дараах гоёмсог учраанууд хүлээж байна.