Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 28 дахь удаагийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Эрдэнэт хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48,52,57,63, эрэгтэйчүүдийн 60,66,73 кг жингүүд барилдаан явагдаж дараах бөхчүүд аваргаар тодорлоо.
Эмэгтэй жин:
- -48 кг жинд Г.Наранцэцэг
- -52 кг жинд Б.Хорлоодой
- -57 кг жинд Б.Алтанцэцэг
- -63 кг жинд Б.Ганхайч
Эрэгтэй жин:
- -60 кг жинд Л.Өнөбoлд
- -66 кг жинд Г.Хэрлэн
- -73 кг жинд Ц.Цогтбаатар
Тэмцээний хоёр дахь өдөр үлдсэн долоон жингийн барилдаан боллоо. Энэ өдөр олимпийн медальтнууд барилдсан тун сонирхолтой барилдаануудаар дүүрэн байлаа. Х.Цагаанбаатар аварга -90 кг жинд финал хүртлээ бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан ч Алтанбаганад дийлдэн хоёр жил дараалан мөнгөн медаль хүртлээ. Олимпийн аварга МУГТ Н.Түвшинбаяр финалд ОУХМ Ө.Дүүрэнбаярыг тэнцүү барилдаанд торгуулиар хожлоо.
- -70 кг жинд Ц.Наранжаргал ес дэх удаагаа түрүүлэв.
- -78 кг жинд О.Мөнхцэцэг
- +78 кг жинд Б.Мөнхтуяа
- -81 кг жинд О.Ууганбаатар
- -90 кг жинд Г.Алтанбагана
- -100 кг жинд Б.Серик
- +100 кг жинд Н.Түвшинбаяр
Серик түрүүлсэн юмуу?
-100-д 2 жил дараалан Серик түрүүллээ.
-100 д ямар хүн түрүүлсэн юм бэ?
Сэрикийн зургийг оруулчихгүй дээ. Сайн бөх, хөдөлмөрч залуу байгаа юм.
Серикийн зурагийг оруулахгүй битгий гадуурхаад байлдаа