Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ зохион байгуулдаг Judo Tour ангиллын энэ оны эхний тэмцээн болох Тел Авив гранпри тэмцээн өнөөдөр эхэлнэ.
Энэ сарын 23-25 өдрүүдэд Израиль улсын Тел Авив хотноо зохион байгуулагдах уг тэмцээнд 83 орны 548 жүдоч оролцож байна. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад уг тэмцээнд оролцогч улс, тамирчдын тоо огцом өссөн болохыг харж болно. 2019 оны Тел Авив гранпри тэмцээнд 53 орны 373 жүдоч өрсөлдөж байлаа.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг жингүүдийн барилдаан явагдана. Хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 15:30 цагт эхэлж 23:00 цагаас финалын барилдаанууд явагдана. Манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно.
Эрэгтэйчүүдийн -66 кг жинд нийт 48 жүдоч барилдах ба алдарт Украины Жоржиа Зантария, БНСУ-ын Ан Баул аваргууд нэг хэсэгт орсон байна.