“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн энэ сарын 23-26-ны өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотноо зохион байгуулагдана.
“Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцсон байдаг. 31 дэх удаагийн тэмцээнд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий нэг мөнгө, гурван медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Одончимэг тэргүүтэй 70 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг хүч үзнэ. “Алтан Гранпри”-д зодоглох монгол бөхчүүдийн бараг 70-80 хувь нь энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд медальтнууд байх юм.
Тэмцээний хуваарь: /Улаанбаатарын цагаар/
Нэгдүгээр сарын 23-ны өдөр
12.00-17.00 – Урьдчилсан барилдаан: эмэгтэй – 50, 55, 59, 65 кг, эрэгтэй – 57, 61, 70 кг
18.00-20.00 – 1/2 финал: эмэгтэй – 50, 55, 59, 65 кг, эрэгтэй – 57, 61, 70 кг
Нэгдүгээр сарын 24-ний өдөр
12.00-18.00 – Дагах барилдаан: эмэгтэй – 50, 55, 59, 65 кг, эрэгтэй – 57, 61, 70 кг
12.00-18.00 – Урьдчилсан болон 1/2 финал: эмэгтэй – 53, 57, 62 кг, эрэгтэй - 65, 79, 125 кг
18.30-19.15 – Нээлтийн ёслол
19.15-21.15 – Финал: эмэгтэй – 50, 55, 59, 65 кг, эрэгтэй – 57, 61, 70 кг
21.15-21.45 – Шагнал гардуулах ёслол
Нэгдүгээр сарын 25-ны өдөр
12.00-19.00 – Дагах барилдаан: эмэгтэй – 53, 57, 62 кг, эрэгтэй - 65, 79, 125 кг
12.00-19.00 – Урьдчилсан болон 1/2 финал: эмэгтэй – 68, 72, 76 кг, эрэгтэй - 74, 86, 92, 97 кг
19.00-21.00 – Финал: эмэгтэй - 53, 57, 62 кг, эрэгтэй - 65, 79, 125 кг
21.00-21.30 – Шагнал гардуулах ёслол
Нэгдүгээр сарын 26-ны өдөр
12.00-14.00 – Дагах барилдаан: эмэгтэй – 68, 72, 76 кг, эрэгтэй - 74, 86, 92, 97 кг
14.00-17.00 – Финал: эмэгтэй – 68, 72, 76 кг, эрэгтэй - 74, 86, 92, 97 кг
17.00-17.30 – Шагнал гардуулах ёслол