Японы мэргэжлийн сумо бөхийн Хацу башёгийн тав дахь өдрийн тоймыг толилуулж байна.
Хацу башёгийн гурав дахь өдөр их аварга Хакухо М.Даваажаргал хоёр дахь удаагаа өвдөг шороодсоноор башёг өнжсөн бол өчигдөр буюу башёгийн тав дахь өдөр гурван унаатай болсон Какүрюү М.Ананд мөн башёг өнжихөөр болсон байна. Ийнхүү хоёр аварга башёг өнжсөнөөр энэ удаагийн башёд хэн түрүүлэх вэ? гэсэн тэмцэл өрнөж байна. Таван өдрийн дараах байдлаар дээд зиндаанд гурван бөх таван даваатай тэргүүлж байна.
Харин Жүрёо зиндааг таван даваатайгаар ганцхан бөх тэргүүлж байгаа нь Тэрүнофужи Г.Ган-Эрдэнэ юм.