Холимог тулааны ONEFC холбооны OneWarriorSeries тулаанд 100.000 ам.долларын гэрээг үзэглэсэн Монголын анхны тулаанч Ширэн Бээлий, ZorkysMMA багийн тулаанч З.Шинэчагтага шинэ оны эхний тулаанаа маргааш хийнэ.
Тэрээр маргааш буюу 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Тайланд улсад БНХАУ-ын чөлөөт бөхийн аварга Ма Жиа Вентэй тулалдана. Хоёр тамирчны хувьд өнгөрсөн оны 11 дүгээр сард тулалдах байсан ч цуцлагдсан юм. Хятад тулаанч Ма Жиа Вен нь БНХАУ-ын Тенжин хотын Tianjin Top Team багт харьяалагддаг бөгөөд нийт найман тулаанд орж, хоёр удаа ялагдаж, зургаан удаад нь өрсөлдөгчөө ялаад байгаа юм.
Тулаан маргааш Улаанбаатарын цагаар 18:30-д эхлэх ба 24 тулаанчийн гал гарсан 12 тулаан биднийг хүлээж байна. Манай спортын төрөлжсөн мэдээллийн www.livetv.mn/sport суваг шууд дамжуулан үзүүлэх болно.