Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 55, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-6-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдлаа.
Улсын аварга шалгаруулах тэмцээнд “Аварга”, “Аврагч”, “Алдар” зэрэг 27 байгууллагын 320 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөж эрэгтэй, эмэгтэй багийн дүнгээр МУГД Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо тэргүүллээ.
Эрэгтэй багийн дүн:
- Алдар” спорт хороо 135 оноо
- “Хасу-Мегастарс” клуб 126 оноо
- “Хангарьд” спорт хороо 99 оноогоор гутгаар байрыг эзлэв.
Эмэгтэй багийн дүн:
- “Алдар” спорт хороо 159 оноо
- “Хилчин” спорт хороо 144 оноо
- “Женко” клуб 139 оноогоор эхний гурван байрт орлоо.
МУГТ Г.Мандахнаран, О.Бурмаа ес, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг найм, ОУХМ О.Үйтүмэн долоо, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Э.Даваачимэг тав, ОУХМ Т.Түвшинтулга дөрөв, Ц.Намуунцэцэг гурав, Э.Цэвэгмид, З.Сумъяабазар, Б.Болортуяа хоёр, Ц.Чинзориг, Э.Тэмүүлэн, Д.Батзул, М.Цогтгэрэл, Ч.Алтангэрэл, М.Лхагвагэрэл, Б.Дөлгөөн, Б.Хонгорзул, З.Болортунгалаг нар анх удаагаа улсын аварга хэмээх алдрыг хүртэв. Энэ удаагийн Улсын тэмцээнд есөн шинэ аварга төрсөн бөгөөд З.Болортунгалагаас бусад нь 18-23 насны бөхчүүд байсан нь Монголын чөлөөт бөхийн шинэ үе хүч түрэн орж ирж буйг тод томруун харууллаа.
Олимпийн жингийн улсын аварга тамирчид гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болох “Токио-2020” зуны олимпийн наадмын Азийн эрх олгох тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.
Манай чөлөөт бөхийн ирээдүй сайхан харагдаж байна. Хичээгээрэй амжилт хүсэе.!!!