Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өчигдөр /2020.01.04-ны өдөр/ эрэгтэйчүүдийн 61, 74, 79, эмэгтэйчүүдийн 53, 57, 65, 68 кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болов. Гал гарсан олон сонирхолтой барилдаан гарсан бөгөөд 74 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Бат-Эрдэнэ урамтай сайхан барилдаж хоёр жил дараалан шигшээд шалгарлаа. Мөн түүнчлэн эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 86, эмэгтэйчүүдийн 50, 55, 59 кг жингийн медалийн төлөөх барилдаан болов.
Эрэгтэйчүүдийн 57 кг:
1. Түмэнбилэгийн Түвшинтулга (Эрч) 2. Батжаргалын Төгс (Төгс) 3. Мөнх-Эрдэнийн Даваабанди (Алдар), Пүрвээгийн Дашцэрэн (Хасу-Мегастарс)
Эрэгтэйчүүдийн 65 кг:
1. Ганзоригийн Мандахнаран 2. Сармандахын Билгүүн 3. Батчулууны Батмагнай (бүгд Алдар), Баттулгын Нямдорж (Төгс)
Эрэгтэйчүүдийн 70 кг:
1. Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс) 2. Гансүхийн Бэгзжав (Эрч) 3. Ганхуягийн Ханбүргэд (Алдар), Зүүнбаянгийн Мөнхтулга (Женко)
Эрэгтэйчүүдийн 86 кг:
1. Оргодолын Үйтүмэн (Алдар) 2. Нармандахын Шинэтөр (МУБИС) 3. Ганбаатарын Ганхуяг (МУБИС), Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)
Эмэгтэйчүүдийн 50 кг:
1. Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс) 2. Бямбасүрэнгийн Мөнхнар (Алдар) 3. Нандинцэцэгийн Анударь (Хилчин), Долгоржавын Отгонжаргал (Женко)
Эмэгтэйчүүдийн 55 кг: 1. Мөнхболдын Дөлгөөн (Налайх) 2. Бүүвэйбаатарын Хатантуул (Хүч) 3. Батхуягийн Хулан (Аврагч), Баянмөнхийн Отгонтуяа (Алдар)
Эмэгтэйчүүдийн 59 кг: 1. Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин) 2. Наранцацралын Энхтуяа (Аврагч) 3. Дашнямын Энхжаргал (Алдартан), Тогтохбаатарын Цэнд-Аюуш (Эрч)
Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн 61, 74, 79, эмэгтэйчүүдийн 53, 57, 65, 68 кг жингийн дагах болон шигшээ барилдаан, эрэгтэйчүүдийн 92, 97, 125 кг, эмэгтэйчүүдийн 62, 72, 76 жингийн урьдчилсан барилдаанууд явагдах хуваарьтай байна.
Өнөөдөр барилдах зургаан жингийн оноолттой танилцана уу.
bolkuaaain