Өнгөрөгч амралтын өдөр (12 дугаар сарын 7-ны өдөр) мэргэжлийн боксын рингэнд боксын спорт сонирхогчдын хүсэн хүлээсэн тулаан боллоо. Энэ бол WBA (Super), IBF, WBO, IBO холбоодын хүнд жингийн аваргын төлөөх тулаан байлаа.
Энэ оны зургадугаар сарын 1-ны өдөр дэлхийн аваргын бүсээ хамгаалах тулаанд AJ хочит Английн Энтони Жошуа мэргэжлийн карьер дахь анхны ялагдлаа хүлээсэн билээ. Тэрээр энэ мөчийг хүртэл босоо аварга байж 22 тулаандаа нэг ч ялагдаагүй ба 21 тулаанд нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган аваад байлаа. Харин түүний өрсөлдөгч Америкийн "Сүйтгэгч" Энди Руйз уг тулаанд орохдоо 34 тулаанд орж 33 ялаад байсан юм. "Сүйтгэгч" эр зургадугаар сарын 1-ны өдрийн тулаанд Энтони Жошуаг долоодугаар үед хүнд цохилтоор буулган авч жинхэнэ шуугиан тарьсан ч түүнд "Дэлхийн аварга Энди Руйз" хэмээн дуудуулах хугацаа харьцангуй богино байлаа.
Хариу тулаан Саудын Арабт зохион байгуулагдсан ба уг тулааныг бүрэн эхээр нь толилуулж байна.