Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээнд Монголын багийн бүх барилдааны бичлэгийг цувралаар толилуулж байна.
Монголын багийн эхний барилдаан болох ОХУ-ын багтай хэрхэн барилдсан барилдааны бичлэгийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл энд, АНУ-ын хүчирхэг багтай хийсэн барилдааныг үзэхийг хүсвэл энд тус тус дарна уу.
Дэлхийн цомын тэмцээнд нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг “В” хэсэгт ОХУ-ын багийг 6:4-өөр ялж, улмаар АНУ-ын багт 4:6-гаар ялагдсанаар хэсэгтээ хоёрдугаар байрыг эзэлсэн. Хүрэл медалийн төлөөх барилдаанд 2008, 2009, 2010, 2012 оны Дэлхийн цомын аварга хүчирхэг бүрэлдэхүүнтэй БНХАУ-ын шигшээ багтай хийсэн юм. Урд хөршийнхөн Японд дэлхийн гурван аварга, дөрвөн дэлхийн медальтантай нэгдүгээр шигшээ багаа илгээсэн бөгөөд манай багийг 3:7-гоор ялж шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм. БНХАУ-ын эсрэг манай бөхчүүдээс ОУХМ Б.Болортуяа, Э.Гантуяа, Ө.Пүрэвсүрэн нар ялалт байгууллаа.
Ялангуяа “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа дэлхийн цомд гурван барилдаан хийж бүгдэд нь ялалт байгуулав. Бүр Нур-Султаны дэлхийн аварга Жакарра Винчестер (АНУ), түүнтэй хамт хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогссон Ольга Хорошавцева (ОХУ) болон Чен Жиавэй (БНХАУ) нарыг ялсан.
МОНГОЛ - БНХАУ 3:7
- 50 кг: Буяндалайн Чимгээ - Лей Чун 0:10
- 53 кг: Нандинцэцэгийн Анударь - Пан Киану 0:10
- 55 кг: Бат-Очирын Болортуяа - Чен Жиавэй 12:10
- 57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Фенг Йонгин 0:10
- 59 кг: Баатаржавын Шоовдор - Зан Ки 2:8
- 62 кг: Энхбатын Гантуяа - Хуан Кан 12:2
- 65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн - Ву Яарү цэвэр ялсан
- 68 кг: Энхсайханы Дэлгэрмаа - Зоу Фенг цэвэр ялагдсан.
- 72 кг: Энх-Амарын Даваанасан Ван Хуан 2:9
- 76 кг: Ганбатын Ариунжаргал - Чандганацагаан цэвэр ялагдсан.