Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээнд Монголын баг дөрөвдүгээр байрт шалгарлаа.
Чөлөөт бөхийн 18 дахь удаагийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд манай бүсгүйчүүд “В” хэсгийн эхний барилдаанаа хойд хөршийн бүсгүйчүүдтэй хийж 6:4-өөр буулган авлаа. Манайхнаас ОУХМ Б.Чимгээ, Б.Болортуяа, А.Батцэцэг, Э.Гантуяа, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар чухал ялалт байгуулсан юм. Манай бөхчүүдийн бүх барилдааны бичлэгийг толилуулж байна.
МОНГОЛ - ОХУ 6:4
- 50 кг: Буяндалай Чимгээ - Дарья Лексина цэвэр ялсан
- 53 кг: Нандинцэцэгийн Анударь - Милана Дадашева 1:10
- 55 кг: Бат-Очирын Болортуяа - Ольга Хорошавцева 4:4
- 57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Марина Симонян 12:5
- 59 кг: Баатаржавын Шоовдор - Любовь Овчарова 1:14
- 62 кг: Энхбатын Гантуяа - Ульяна Тукуренова 8:2
- 65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн - Наталья Федосеева 3:7
- 68 кг: Энхсайханы Дэлгэрмаа - Анастасия Братчикова 5:0
- 72 кг: Энх-Амарын Даваанасан - Евгения Захарченко 2:1
- 76 кг: Ганбатын Ариунжаргал - Екатерина Букина 0:10