Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээний Алтан медалийн төлөөх барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
18 дахь удаагийн тэмцээнд Япон, Монгол, АНУ, ОХУ, БНХАУ, Украин гэсэн зургаан орны баг өрсөлдснөөс манай тамирчид дөрөвдүгээр байрт орлоо. Дэлхийн цомын тэмцээнд нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр “В” хэсэгт хойд хөрш ОХУ-ыг 6:4-өөр ялж АНУ-д 4:6-гаар ялагдснаар хэсэгтээ хоёрдугаар байрыг эзэлсэн. Тэгвэл өнөөдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2008, 2009, 2010, 2012 оны Дэлхийн цомын аварга хүчирхэг бүрэлдэхүүнтэй БНХАУ-ын шигшээ багтай хийв. Урд хөршийнхөн Японд дэлхийн гурван аварга, дөрвөн дэлхийн медальтантай нэгдүгээр шигшээ багаа илгээсэн бөгөөд манай багийг 3:7-гоор ялж шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм. БНХАУ-ын эсрэг манай бөхчүүдээс ОУХМ Б.Болортуяа, Э.Гантуяа, Ө.Пүрэвсүрэн нар ялалт байгууллаа.
Ялангуяа “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа дэлхийн цомд гурван барилдаан хийж бүгдэд нь ялалт байгуулав. Бүр Нур-Султаны дэлхийн аварга Жакарра Винчестер (АНУ), түүнтэй хамт хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогссон Ольга Хорошавцева (ОХУ) болон Чен Жиавэй (БНХАУ) нарыг ялсан.
III БАЙРЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААНЫ ҮР ДҮН
МОНГОЛ - БНХАУ 3:7
50 кг: Буяндалайн Чимгээ - Лей Чун 0:10
53 кг: Нандинцэцэгийн Анударь - Пан Киану 0:10
55 кг: Бат-Очирын Болортуяа - Чен Жиавэй 12:10
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Фенг Йонгин 0:10
59 кг: Баатаржавын Шоовдор - Зан Ки 2:8
62 кг: Энхбатын Гантуяа - Хуан Кан 12:2
65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн - Ву Яарү цэвэр ялсан
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа - Зоу Фенг цэвэр ялагдсан.
72 кг: Энх-Амарын Даваанасан Ван Хуан 2:9
76 кг: Ганбатын Ариунжаргал - Чандганацагаан цэвэр ялагдсан.
Яг одоо аваргын алтан медалийн төлөө дэлхийн цомын тэмцээнд 10 удаа түрүүлсэн Японы шигшээ баг болон 2003 онд Токиод болсон Дэлхийн цомд түрүүлж байсан АНУ-ын багтай барилдана.
Гоё