Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн маргааш буюу 11 дүгээр сарын 16-ны өдөр Япон улсын Нарита хотноо эхэлнэ.
18 дахь удаагийн дэлхийн цомд Монгол, Япон, АНУ, ОХУ, БНХАУ, Украин зэрэг шилдэг зургаан улсын баг өрсөлдөнө.
- “А” хэсэгт Япон, БНХАУ, Украин
- “В” хэсэгт Монгол, АНУ, ОХУ-ын шигшээ багууд орсон байна.
Дэлхийн цомын тэмцээнд 2019 оны ДАШТ-ий эхний найман байрт орсон баг оролцох ёстой байсан ч Казахстан, Азербайжаны шигшээ оролцоогүй тул зургаан баг өрсөлдөхөөр болсон юм. Энэ удаагийн тэмцээнд манай улсын хувьд ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Шоовдор, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа тэргүүтэй дан залуу тамирчдаар багаа бүрдүүлэн оролцож байна. Багийн дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Ө.Ууганбаяр, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр нар ажиллана.
Манай тамирчдаас Б.Шоовдор, А.Батцэцэг, Э.Гантуяа, Ц.Намуунцэцэг, Б.Чимгээ нараас бусад нь анх удаа лэлхийн цомын тэмцээнд хүч үзнэ.
Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд 2009 оноос хойш тасралтгүй оролцсон бөгөөд 2013 онд мөнгө, 2015, 2017, 2018 онд хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.
МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
- 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг, Буяндалайн Чимгээ
- 53 кг: Нандинцэцэгийн Анударь
- 55 кг: Бат-Очирын Болортуяа
- 57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг
- 59 кг: Баатаржавын Шоовдор
- 62 кг: Энхбатын Гантуяа
- 65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн
- 68 кг: Энхсайханы Дэлгэрмаа
- 72 кг: Энх-Амарын Даваанасан
- 76 кг: Ганбатын Ариунжаргал
ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 16 (БЯМБА ГАРИГ)
- 10:30 - “А” хэсэг Япон - Украин, “В” хэсэг ОХУ - Монгол
- 12:00 - “А” хэсэг БНХАУ - Украин, “В” хэсэг ОХУ - АНУ
- 16:30 - Нээлтийн ёслолын ажиллагаа
- 17:00 - “А” хэсэг Япон - БНХАУ, “В” хэсэг АНУ - Монгол
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17 (НЯМ ГАРИГ)
- 08:00 - Жин үзэлт
- 10:30 - Тавдугаар байрын төлөөх барилдаан
- 13:00 - Хүрэл медалийн төлөөх барилдаан
- 14:30 - Алтан медалийн төлөөх барилдаан
- 16:00 - Шагнал гардуулах ёслол