Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр явагдлаа.
Энэ өдрийн гол дуулиан бол башёг ганцаараа тэргүүлэн барилдаж буй Хакухо М.Даваажаргал их аварга өвдөг шороодлоо. Тэрээр өчигдөр маэгаширагийн 1-ээс эрэмбэлэгдэн барилдаж буй Дайейшотой барилдан өвдөг шороодлоо. Өмнө нь аварга маань Дайейшотой дөрвөн удаа учраа тааран барилдахдаа дөрвүүлэнд нь ялж байсан юм. Мөн түүнчлэн озеки Такаяасү комүсүби Абид өвдөг шороодлоо.