Таеквондогийн 2019 оны "Бүс ба Зам China Open" олон улсын тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.
Өчигдөр тулааны эхний өдөр Монголын Таеквондогийн холбооны үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин А.Нацагдорж -68кг жинд сайхан тулаануудыг үзүүлж хүрэл медаль хүртсэн байна.
Харин өнөөдөр хуваарь ёсоор -58кг жинд М.Түмэнбаяр, -63кг жинд Э.Буяншагай нар тулалдана. Баг тамирчиддаа амжилтын дээдийг хүсэн ерөөж байна.