ВИДЕО ТОЙМ: Ронни мөнхийн өрсөлдөгчидтэйгөө туллаа
ВИДЕО ТОЙМ: Ронни мөнхийн өрсөлдөгчидтэйгөө туллаа

 

 

Өнгөрсөн 12 сарын хугацаанд томоохон тэмцээнүүдэд түрүүлсэн 16 аварга хүч үзэж буй "Аваргуудын аварга шалгаруулах тэмцээн" тун ширүүхэн өрсөлдөөнтэй явагдаж буй нь мэдээж хэрэг. 

Манай сайт уг тэмцээний тоглолт бүрийг дэлгэрэнгүй тайлбартайгаар хүргэсээр байгаа билээ. 

  • China Open болон Welsh Open тэмцээнүүдэд түрүүлсэн Австралийн Нейл Робертсон болон энэ жил Champions League тэмцээнд түрүүлсэн Английн Мартин Глоуд нарын тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
  • Энэ онд 12 дахь удаагаа снукер биллиардын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга болсон Рийн Эванс болон China Championships тэмцээнд түрүүлэн Аваргуудын Аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан 2005 оны дэлхийн аварга Шаун Мөрфи нарын тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 
  • Дэлхийн гурван удаагийн аварга Марк Селбигийн Ян Бинтао болон Марк Аллентэй тоглосон тоглолтуудыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
  • Өнгөрсөн 12 сарын хугацаанд хамгийн олон тэмцээнд түрүүлсэн тамирчин бол энэ цагийн дэлхийн чансааг тэргүүлж буй шинэхэн дэлхийн аварга Жадд Трамп юм. Түүний Стефан Магуир, Тепчаяа Ун Нотой тоглосон тоглолтуудыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

 Урьд шөнө дэлхийн таван удаагийн, гурван удаагийн "Аваргуудын Аварга" Ронни О Сулливан домогт аваргуудыг хожлоо. Тэрээр 2018 Champion of Champions, 2018 UK Championship, 2019 Players Championship, 2019 Tour Championship, 2019 Shanghai Masters зэрэг таван тэмцээнд түрүүлсэн юм. Түүний хамгийн эхний өрсөлдөгч нь энэ жил насанд хүрэгчдийн ДАШТ-д түрүүлэн Аваргуудын Аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй домогт Жимми Вайт байлаа. Тэд нийтдээ 46 дахь удаагаа учраа таарч буй нь энэ бөгөөд дөрвөн удаа тэнцэж 32 удаад нь Ронни хожиж байна. 

Ронни улмаар дараагийн шатанд дэлхийн дөрвөн удаагийн аварга алдарт Жон Хиггинс аваргатай учраа тааран тоглолоо. Жон Хиггинс аваргын хувьд  энэ жил дэлхийн аваргаар дөрөв дэх удаагаа үзүүрлэж 2019 World Cup тэмцээнд нутаг нэгт Стэфэн Магурийн хамт түрүүлээд байгаа юм. Ронни Жон Хиггинс нар 69 дэх удаагаа учраа таарч буй нь энэ бөгөөд гурван удаа тэнцэж 37 дахь удаагаа Ронни аварга хожиж байна. 

Ийнхүү Ронни ялалт байгуулснаар шөвгийн дөрвөн тамирчны нэр тодорлоо. 

  • Ронни О Сулливан - Нейл Робертсон
  • Марк Аллен - Жадд Трамп
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2019-11-11
114
120
116
106
109
113
116
122
108
122
98
88
Хөл бөмбөг
English Premier League
3
1
2
1
3
1
Spanish Primera División
3
1
2
1
3
1
0
0
1
2
German Bundesliga
3
1
0
2
1
0
Italian Serie A
5
2
4
2
0
0
0
0
2
0
1
0
UEFA Champions League
2
0
1
2
1
1
2
1
3
3
1
0
6
0
0
4