БНХАУ-ын Сиан хотноо таеквондогийн "2019 оны Бүс ба Зам China Open" тэмцээн зохион байгуулагдаж байна.
Энэхүү тэмцээн нь таеквондогийн тулаан болон пүмсэ буюу үзүүлэх тоглолт төрлөөр зохион байгуулагдаж байгаа ба манай улсаас Монголын Таеквондогийн холбооны үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчид болох М.Түмэнбаяр, Э.Буяншагай, А.Нацагдорж, П.Дүүрэнжаргал нарын дөрвөн тамирчин дасгалжуулагч багш Хур Ин Ён, Д.Лхагвадорж нарын удирдлага дор оролцож байна.
Өнөөдөр хуваарь ёсоор -54кг жинд П.Дүүрэнжаргал, -68кг жинд А.Нацагдорж нар тулалдана. Баг тамирчиддаа өндрөөс өндөр амжилт хүсэе.
Харин энэ өдрүүдэд Спортын төв ордны А танхимд "Монголын Таеквондогийн Холбоо"-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн зохион байгуулагдаж байгаа юм байна.