Холимог тулааны ONE Championship холбооны Maters Of Fate тулаан эхэлэхэд хоёр хоног үлдлээ.
Maters Of Fate тулаанд 28 тулаанчийн "гал гарсан 14 тулаан" биднийг хүлээж байна. Энэ дунд Монгол шилдэг тулаанч Ц.Амарсанаа тулалдах ба тэрээр холимог тулааны One FC холбооны хоёр удаагийн дэлхийн аварга, Филиппиний холимог тулааны билэг тэмдэг болсон Эдуард Фоляангтай тулалдана.
Манай тулаанч өчигдөр өрсөлдөгчтэйгээ нүүр тулж, жингээ үзүүллээ. Тулаан энэ сарын 8-ны үдэш эхэлнэ. Манай сайт шууд дамжуулан үзүүлнэ.