Холимог тулааны ONE Championship холбооны Maters Of Fate тулаан эхэлэхэд дөрөв хоног үлдлээ.
Тус холбоонд манай шилдэг тулаанчид болох МУГТ Ж.Нарантунгалаг, Н.Отгонбаатар, З.Шинэчагтга зэрэг манай шилдэг тулаанчид ялгуулсан ялалтуудыг авч Монгол тулаанчдын сүр хүчийг хэдийнээ дархлаад байгаа билээ. Тэгвэл энэ сарын 8-ны өдөр Филиппин улсын нийслэл Манилла хотноо Maters Of Fate тулаанд нутгийн эзэн холимог тулааны 70кг жингийн дэлхийн аварга Эдуард Фоляангтай Монгол тулаанч Ц.Амарсанаа тулалдана.
Дэлхийн аварга Эдуард Фоляангийн хувьд энэ жил 34 настай ба нийт 29 тулаанд орж 21 ялалт байгуулаад байгаа домогт тулаанч юм. Тэрээр сүүлийн 10 гаруй жил гайхамшигт тулаанууд үзүүлж байсан хэдий ч насны хувьд тулааны спортод "харих шатандаа явж байгаа" гэж хэлж болно. Энэ он гарсаар хоёр тулаанд орж хоёуланд ялагдсан юм. Оны эхэнд Япон улсад зохион байгуулагдсан тулаанд орохдоо Япон тулаанчид ялагдан дэлхийн аваргын бүсээ алдсан байна.
Харин манай тулааны АНУ-д 2017 оноос хойш холимог тулаанаар бэлтгэл сургуулилтаа хийдэг бөгөөд албан ёсны бүртгэлтэй таван тулаанд орж дөрвөн ялалт байгуулаад байгаа юм. Тэрээр хамгийн сүүлд энэ оны эхэнд One Championship холбоонд анхны тулаанаа хийж ялалт байгуулсан юм.
Манай сайт уламжлал ёсоор ONE Championship холбооны Maters Of Fate тулааныг шууд дамжуулан үзүүлэхээр ажиллаж буйгаа дуулгахад таатай байна.