Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн банцүкэ гарчээ. Кюүшюү ирэх 11 дүгээр сарын 10-наас 24-ний хооронд явагдана.
Энэ удаагийн башёд 23 Монгол хүчтэн таван зиндаанд барилдах ба шинээр Хошорюү С.Бямбасүрэн жүрёо зиндааны 13-т эрэмбэлэгдэхээр болсон байна.
Харин өндөр цолтой бөхчүүдийн хувьд Гойдо, Такаясу, Такакейшо нарын гурван Озеки цолтон барилдах ба Митакэуми, Точиношин, нарын хоёр секиваке зодоглоно. Комүсүби цолтойгоор Аби, Эндо, Хокутофужи, Асанояма нар барилдана.
Монголчуудын Сумо үзэх нь эрс багассан. Энэ нь манайхан муу барилдаж байгаагаас гадна Даваажаргал гм бөхчүүд Японы иргэншилд орсонтой холбоот ой юм. Мөнгөнөөс дор үнэлэгддэг эх орон гэж байдаггүй юм шүү Хакухо минь.Мөн Сумог үзүүлдэг ганцхан ТВ UBS -ийн тайлбарлагч Монгол бөхчүүдийг дандаа Япон нэрээр нь тайлбарласаар байгаад Монголчууд өөрийн бөхөө танихгүй болсон доо...