Маргааш буюу 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Унгар улсын Будапешт хотноо бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.
Монгол улсаас залуучуудын дэлхийн аварга шалгаруулах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцоно. Манай багийн бүрэлдэхүүнд насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл медальт Б.Болортуяа, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, Э.Тэмүүлэн, Э.Дэлгэрмаа, Н.Анударь, өсвөр үеийн дэлхийн аваргын хүрэл медальт З.Занабазар, Б.Хонгорзул, залуучуудын Ази тивийн аварга Ө.Пүрэвсүрэн тэргүүтэй бөхчүүд зодоглоно.
Манай бүрэлдэхүүн:
ЭМЭГТЭЙЧҮҮД:
- 50кг: Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс)
- 53кг: Нандинцэцэгийн Анударь (Хилчин)
- 55кг: Бат-Очирын Болортуяа (Женко)
- 57кг: Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)
- 59кг: Пүрэвийн Отгонбаяр (Женко)
- 62кг: Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч)
- 65кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор)
- 68кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)
- 72кг: Энх-Амарын Даваанасан (Алдар)
- 76кг: Ганбатын Ариунжаргал (Алдар)
ЭРЭГТЭЙЧҮҮД:
- 57кг: Занданбудын Занабазар (Хилчин)
- 61кг: Цэрмаагийн Чинзориг (Хангай хүчтэн)
- 65кг: Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс)
- 70кг: Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс)
- 74кг: Бат-Эрдэнийн Бямбадорж (Алдар)
- 79кг: Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс)
- 86кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС)
- 92кг: Баярсайханы Билгүүн (Хасу-Мегастарс)
- 97кг: Энхтүвшингийн Батмагнай (Баянхонгор)
- 125кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Аварга)
Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 2017 оноос эхлэн зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд манай улсаас МУГТ С.Батцэцэг мөнгөн медаль, Э.Гантуяа, Г.Отгонжаргал, МУГТ С.Цэрэнчимэд, Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг нар хүрэл медаль хүртэж байсан байна.