Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Дэлхийн цэргийн спортын VII их наадам БНХАУ-ын Ухан хотноо энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Яг одоо Таеквондогийн -63кг жинд тулалдаж буй Монголын Таеквондогийн Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Э.Буяншагай хоёр ялалт байгуулан шигшээ наймд шалгараад байна. Тэрээр эхний тойрогт Доминиканы Родригез Олантинотой тулалдан 21:20 онооны харьцаагаар ялалт байгуулсан байна. Шөвгийн 16-д Кувейт улсын тулаанчыг хоёрдугаар үед онооны илт давуугаар хожиж шөвгийн 8-д шалгараад байна. Тун удахгүй манай тамирчин шөвгийн наймд дэлхийн аваргын мөнгөн медальт Франц улсын тамирчин Челламоотоо Дилантай тулалдана.
Мөн өнөөдөр -54кг жинд тулалдсан П.Дүүрэнжаргал эхний тойрогт Шри Ланка улсын тамирчинг 35:8 онооны илт давуугаар хоёрдугаар үед хожиж улмаар хоёрдугаар тойрогт Египт улсын тулаанч Азат Моазтай тулалдан 21:15 онооны харьцаагаар ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.