Марроко улсын Марракеш хотноо жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдана.
Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг, -63кг жингүүдийн барилдаан явагдана. Манай улсаас дөрвөн бөх барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -73кг:
Энэ жинд манайхаас хоёр бөх сойж байгаа ба А хэсэгт Хонг Конгийн Залуучуудын Азийн цомын алтан медальт Г.Болор-Очир эхний тойрогт гоц мөргөсөн бол С хэсэгт Ази-Номхон далайн орнуудын залуучуудын АШТ-ий мөнгөн медальт О.Шинэбаяр эхний тойрогт Ливан улсын жүдочтой барилдах оноолт гарчээ.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -57кг:
Өнгөрсөн жилийн азийн цомын хүрэл медальт М.Халиунаа эхний тойрогт Канадын бөхтэй барилдах оноолттой байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -63кг:
Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Ц.Сүнжидмаа эхний тойрогт Францын бөхтэй учраа таарсан байна.
Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:
- 16:30 цагт: Жин бүрийн урьдчилсан барилдаан
- 23:00 цагт: Шигшээ барилдаан